HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

Гэрийн ажилд идэвхтэй оролцдог эрчүүд урт насалж, илүү аз жаргалтай амьдардаг

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 04 сарын 22

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн үүрэг хариуцлагыг тэгш хуваарилах тухай ойлголт дэлхий дахинд төдийгүй манай улсад ч яригдах болсон. Үүнийг шинжлэх ухаан ч баталж байна. Олон улсын болон дотоодын судалгаануудын үр дүнгээс харахад гэрийн ажилд идэвхтэй оролцдог эрчүүд илүү урт насалж, гэр бүлийн амьдралдаа илүү аз жаргалтай байдаг нь тогтоогджээ. Одоо тэгвэл яагаад гэдгийг задлан тайлбарлая.

Агуулга
  • Эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг
  • Гэр бүлийн уур амьсгал сайжирдаг
  • Аз жаргалын түлхүүр = Хамтын оролцоо

Эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг

Гэрийн ажил тэр дундаа цэвэрлэгээ хийх, хоол хийх, хүүхэд асрах зэрэг нь хүнийг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгадаг. Энэ нь зүрх судасны өвчнөөс сэргийлэх, стресс бууруулах, биеийн жинг зохистой түвшинд барих зэрэг олон ач холбогдолтой. Судалгаагаар, гэрийн ажил хийдэг эрчүүдийн дундаж наслалт бусдаас 4-7 жилээр урт байх магадлалтай гэдгийг нотолсон байна.

Хонконгод 4,000 гаруй өндөр настны дунд явуулсан судалгаагаар, гэрийн ажил хийх нь эрүүл мэнд, сэтгэл санааны байдал, биеийн байдлыг сайжруулж, үүний үр дүнд нас баралтын эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Энэхүү судалгаанд эрчүүдийн хувьд гэрийн ажил хийх нь нас баралтын эрсдэлийг 13% хүртэл бууруулдаг гэж дүгнэсэн байна.

Гэр бүлийн уур амьсгал сайжирдаг

Эрчүүд гэрийн ажилд оролцсоноор эхнэр, хамтрагчийн ачааллыг хуваалцаж, харилцаанд ойлголцол, харилцан хүндлэл бий болдог. Үүний үр дүнд гэр бүлийн гишүүдийн хоорондох сэтгэл ханамж, дотно байдал нэмэгдэж, үл ойлголцлоос үүдэлтэй стресс багасдаг байна.

Хүүхдийн хувьд ч аав нь идэвхтэй оролцоотой байх нь эерэг нөлөөтэй бөгөөд аавын халамж, анхаарал хүүхдийн сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл, сургалтын амжилтад сайнаар нөлөөлдөг болохыг сэтгэл судлаачид онцолдог.

Аз жаргалын түлхүүр = Хамтын оролцоо

Харвардын их сургуулийн судлаачдын хэлснээр, хамтдаа амьдрал зохиож буй хосуудын харилцаа тэнцвэртэй, ойлголцолтой байх нь урт хугацааны аз жаргалын суурь гэж үздэг. “Хэн нь их ажил хийдэг вэ?” гэх мэт өрсөлдөөн биш, “Яаж хамтдаа оролцох вэ?” гэдэг сэтгэлгээ амьдралыг илүү утга учиртай болгодог аж.

Манай улсад уламжлалт хүйсийн үүрэг харьцангуй гүн шингэсэн байдаг ч сүүлийн жилүүдэд энэ ойлголт өөрчлөгдөж, залуу гэр бүлүүд хамтын амьдралын үнэ цэнийг ойлгож, эрчүүд ч ахуйн ажилд илүү оролцох хандлагатай болж буй нь сайшаалтай. Угаас гэрийн ажил зөвхөн эмэгтэйчүүдийнх биш шүү дээ. Тиймээс тогтвортой, аз жаргалтай гэр бүлийг хүсдэг эр хүн бүр гэрийн ажилд оролцох нь өөртөө болон хайртай хүмүүстээ зориулж буй хамгийн энгийн, хамгийн чухал алхам юм.

Авто зам, засвар шинэчлэлийн ажил үргэлжилж буй хэсгүүд
НҮҮДЭЛЧИН 2025 | “Нүүдэлчин зоог” аялал жуулчлалын хоолны гудамжийг бий болгоно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдөр, маргааш зохион байгуулна
ФОТО | Өнөөдөр “Blackpink” хамтлагийн Жэнни 28 нас хүрлээ
Хомхой долоох буюу амны хөндийн герпес халдварын тухай
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?