HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Хомхой долоох буюу амны хөндийн герпес халдварын тухай

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 05 сарын 24

Хомхой долоох буюу амны хөндийн герпес нь герпес энгийн вирусын (HSV-1) гаралтай амны хөндийн нийтлэг халдвар юм. АНУ-ын насанд хүрэгчдийн 50-80 хувь нь аман герпестэй байдаг. Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр насанд хүрэгчдийн 90 хувь нь 50 насандаа вирусын халдвар авсан байдаг.

Халдвар авсны дараа хүн насан туршдаа энгийн герпес вирусаар өвчилнө. Идэвхгүй байх үед вирус мэдрэлийн эсийн бүлэгт идэвхгүй (унтаа) байдалд ордог. Зарим хүмүүст вирусын шинж тэмдэг хэзээ ч үүсдэггүй байхад заримд нь үе үе халдварын шинж илэрч байдаг.

Амны хөндийн герпес өвчний шалтгаан:

Амны хөндийн герпес нь ихэвчлэн идэвхитэй дэгдэлттэй эсвэл шархтай хүмүүсээс халдварладаг. Халдвар авсан хүнтэй дотно эсвэл хувийн харилцаа холбоо тогтоох (үнсэлцэх, зарим бэлгийн харилцааны үед) замаар аман герпес авах боломжтой.

Амны хөндийн герпес өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай:

Амны хөндийн герпес нь ам, шүлсээр халдварладаг тул урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол тухайн хүний хомхойн шарх дэгдэж байх үед бие махбодын холбоо барихаас (physical contact) зайлсхийх явдал юм. (үнсэх, нэг аяганаас ундлах гэх мэт)

Амны хөндийн герпес өвчний шинж тэмдэг:

Амны хөндийн герпес халдварын эхний (анхдагч) халдварын үед шинж тэмдэг хүнд байдаг. Энэ нь тунгалгийн булчирхай, толгой өвдөх зэрэг хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрч болзошгүй юм. Гэсэн хэдий ч зарим хүмүүст өвчний шинж тэмдэг огт байдаггүй. Эхний халдварын үед уруул, түүний эргэн тойронд, амны хөндийд шарх үүсч болно.

Халдвар дахих нь илүү зөөлөн шинжтэй байдаг ба ихэвчлэн уруулын ирмэг дээр шарх гардаг. Зарим хүмүүс анхны халдвараас хойш нэмэлт дэгдэлт хэзээ ч тохиолддоггүй. 

Амны хөндийн герпес вирусын халдварын хамгийн түгээмэл шинж тэмдгүүд:

  • Халдвар дэгдэх хэсэгт улайлт, хавагнах, халуу дүүгэх / өвдөх, загатнах шинж тэмдэг илэрч болно.
  • Өвдөлттэй, шингэнээр дүүрсэн цэврүү нь уруул эсвэл хамар доор илэрч болно. Цэврүүний шингэн нь маш халдвартай байдаг.
  • Цэврүү хагарч, шингэн ялгарч, шарх үүсэх болно.
  • 4–6 хоногийн дараа шарх нь тав болон эдгэрч эхэлнэ.

Амны хөндийн герпес өвчний шинж тэмдэг нь бусад эмгэг, эрүүл мэндийн асуудалтай адил харагдаж болно. Үнэн зөв оношлохын тулд эмчтэйгээ үргэлж зөвлөлдөх хэрэгтэй.

Амны хөндийн герпес өвчний оношлогоо

Амны хөндийн герпес нь харшлын урвал зэрэг бусад олон халдвартай андуурч болох тул вирусын өсгөвөр (ПГУ), цусны шинжилгээ эсвэл биопси нь таны оношийг бататгах цорын ганц арга зам юм.

Амны хөндийн герпес өвчний дахилт:

Амны хөндийн герпес дахин давтагдах өвөрмөц өдөөгч хүчин зүйлүүд тодорхойгүй байгаа ч үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж болзошгүй юм. Үүнд:

  • Халуурах
  • Стресс
  • Сарын тэмдэг
  • Жирэмслэлт
  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Нарны хэт тусгал
  • Биеийн гэмтэл
  • Мэс засал

Эхний давтамжаас хойш эхний жилд давтамжтай дэгдэлт илүү их тохиолддог боловч биед вирусын эсрэгбие үүсдэг тул энэ нь буурах хандлагатай байдаг.

Амны хөндийн герпес өвчний эмчилгээ:

  • Халдвартай газрыг цэвэр, хуурай байлгах
  • Ацикловир, фамцикловир, валацикловир зэрэг вирусын эсрэг эм уух (эдгээр эм нь уламжлалт аргаар хамгийн үр дүнтэй байдаг)
  • Ацикловир, пенцикловир зэрэг вирусын эсрэг тос түрхэх
  • Өвчний шинж тэмдгийг арилгахын тулд эмчийн зааврын дагуу мэдээ алдуулах эм эсвэл үрэвслийн эсрэг эмийг хэрэглэх
Ж.Чинбүрэн: Хүүхэд бүр өвдсөн үедээ дэлхийн хамгийн сайн эмчилгээг хийлгэх эрхтэй
“Хятад дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний шилдэг оролцогчид шалгарлаа
Хууль бусаар ногоон хаш олборлосон зөрчлийг илрүүлж хуулийн байгууллагад шилжүүллээ
БНСУ-д ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд дараагийн ажилдаа орсон байх ёстой
Арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон 24 өрх өнөөдөр орон сууцны түлхүүрээ гардан авчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?