HumanzHumanzHumanz
Хайх
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
Хайх
Follow US
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ҮНЭТ ЗҮЙЛ

ӨВ СОЁЛ | ТӨЛ АВХУУЛАХ ЁСОН

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 04 сарын 21

Малын төлийг өнчрөх, гологдоход өөр эх малд авхуулахаар үйлддэг зан үйл юм. Малын зан ааш, шинж төрх, дуугарах авианы онцлогийг удаан хугацаанд ажиглан шинжиж, хонь ямаа майлахыг дуурайлган түшгэрэх, уянгын аялгуугаар тойглох, зузуулах, хонь ямаа хураах ялгахад гүүргийлэх, тэмээний буйлахыг дуурайлган хөөслөх, тоорлох, адууг гурийлах, үхрийг өөвлөх, сарлагийг хөөрлөх, сугайлах зэрэг хэллэг аялгууг бий болгосон байна. Хавар мал төллөх үед зарим эх мал төлөө голон хөхүүлэхгүй байх, эсвэл төл нь үрэгдэх, голсон малын хөх дэлэн чинэх явдал тохиолддог. Энэ үед төлийг өөр эхэд дасгаж авхуулах хэрэгтэй болдог. Төлөө голсон эх малыг шившин үглэж аргадах, төлөө голохыг нь болиулах, эсвэл өөр малын төлийг дасгах зэрэг арга хэрэглэдэг. Эх малыг уяраахын тулд гол төлөв аялгуутай богинохон шүлэг хэрэглэдэг бөгөөд уг аялгуу нь өвөрмөц сонин, нэгэн жигд, эелдэг уяхан байдаг.

Эх малд төл авхуулах зан үйл нь ингэ, гүү хоёрт нарийн төвөгтэй бөгөөд зарим үед дуу хөгжмийн аялгуу сонсгох, хуурч хөгжимчин хүнийг урин залах хэрэг гардаг. Унаганы үсэнд хужир шүү түрхэж эхэд нь долоолгох, хурганы сүүл ба ууцанд хужир шүү, эхийн сүүг түрхэх, эсвэл арьс үсийг нь норгох, үхсэн төлийнх нь арьсыг нөмөргөх зэрэг аргыг ч хэрэглэдэг. Үхсэн төлийн арьсыг нөмөргөдөг нь өөрийн үр төл мэтээр төсөөлүүлэх, арьс үсийг норгон нялх балчир мэт мэдрэмж төрүүлэх, хужир шүү түрхдэг нь аятай таатай санагдуулах зэрэг нөлөөтэй юм. Төл авхуулах аялгуу нь учирласан утгатай, өвөрмөц уянгалаг, жигд бөгөөд намуун байдаг. Тухайлбал, хургаа голсон хонинд “Хундан цагаан хонь минь хургаа юунд голоо вэ, Сүүний чинь үнэр сүүлэнд чинь байна шүү дээ, хос хос хос. Урин цаг ирнэ дээ, уулын ногоо ургана даа, уураг сүү чинь чинэнэ дээ, урдаас чинь юу чинь угтах вэ дээ, тойг тойг тойг” гэдэг. Энэхүү учирлаж гуйсан үг бүрийн дараа “тойг, хос” мэтийн үгийг гурав дахин давтаж аялгуулдаг нь хамгийн нөлөөтэй байдаг байна. Үнээнд тугал, ингэнд ботго авхуулах үед дэргэд нь тугал, ботгыг нь уяж байгаад цээл сайхан хоолойтой хүнээр өөвлүүлэх, уртын дуу дуулуулах, морин хуур тоглуулах, лимбэдүүлэх зэргээр аргаддаг. Баруун монголчууд ингэнд ботго авахуулахдаа туульч урин ирүүлж ингэ ботгыг уяж байгаад “Цагир цагаан ингэний өнчин цагаан ботго” туулийг хайлуулдаг байжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Улаанбуудайн дуудлага худалдааг зохион байгуулна
ТАНИЛЦ | Парисын их дуулгад зодоглох Монголын 12 жүдоч
Япон улс ОУСС-д хангамж хүргэх шинэ ачаа тээврийн хөлгөө амжилттай хөөргөв
Монголын эдийн засаг нүүрсний уналтад дарлуулж байна | Алт-3 аян яагаад хамгийн хэрэгтэй бодлого вэ
АНХААР | Улаан бурхан өвчнөөс сэргийлье
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
Халхын голын байлдаанд оролцсон 102 настай сувилагч өөрийнхөө тухай жүжгийг үзлээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?