HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Орон нутаг

С.Батжаргал: Хамгийн олон хавдрын тохиолдлыг эрт илрүүлсэн сумын эмч нарыг 5 сая төгрөгөөр урамшуулна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 04 сарын 11

Увс аймгийн засаг дарга С.Батжаргал: Хамгийн олон хавдрын тохиолдлыг эрт илрүүлсэн сумын эмч нарыг 5 сая төгрөгөөр урамшуулна гэв.

Увс аймгийн ИТХ-аар “Хавдрын эсрэг хөтөлбөр” батлагдан хэрэгжиж эхлээд байна. Уг хөтөлбөрийн суурь үзүүлэлтээр шаардлага хангасан ЭХО-ны хангалт нийт сумдын 50 хувь, өрхийн эмнэлгүүдэд 25 хувьтай байсан бол УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан Увс аймагт ажиллах хугацаандаа үлдсэн сумдын холбогдох тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгснөөр 2025 оны эхний улирлын байдлаар Увс аймгийн сумууд 100 хувь ЭХО-ны аппараттай боллоо.

Ийнхүү аппаратуудыг ашиглах, иргэд хүн амыг эрт илрүүлэгт хамруулах, өвчлөлийг эрт үед нь оношлох зорилтын хүрээнд ЭХО-ны сургалтыг Монголын хэт авиа оношилгооны нийгэмлэгийн тэргүүн, Төрийн соёрхолт, МУ-ын элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн гишүүн, клиникийн профессор, дүрс оношилгооны эмч Б.Эрдэнэбилэгээр ахлуулсан баг Увс аймагт зохион байгуулж байна. Аймгийн Засаг дарга С.Батжаргал сургалтын явцтай танилцаж хөтөлбөрийн зорилго, төлөвлөгөө, ач холбогдлыг танилцууллаа. Мөн сумын эмч мэргэжилтнүүдийг тулгамдаж буй асуудлыг сонслоо.

Дээрх сургалтын үр дүнд зонхилон тохиолдох хавдрыг эрт үед илрүүлэх, ялангуяа сум, өрхийн эрүүл мэндийн төв болон анхан шатанд нь илрүүлэлтийг сайжруулах, хавдрын сэжигтэй иргэдийг цаг алдалгүй дараагийн шатны байгууллагад шилжүүлэх давуу талтай юм. Мөн сургалтад хамрагдсан эмч нарт цаашид бие даан судлах ном, гарын авлага олгосноор эмч, мэргэжилтнүүд ажлын байрандаа сурч, мэргэших боломж үүсэж байна.

Хөдөөгийн 18 сумын ЭМТ, Улаангом сумын ӨЭМТ-ын эмч нарыг ЭХО аппаратыг хэрхэн ашиглаж элэг, хөх, бамбай булчирхайн болон хэвлийн хөндийн бусад хавдрыг хэрхэн илрүүлэх талаар сургалтанд хамруулж байна. Болзолт уралдаан ч зарлагдаж, энэ оны арваннэгдүгээр сард дүнгээ гаргаж эхний найман сумын эмч мэргэжилтэн тус бүрийг 5 сая төгрөгөөр урамшуулна.

Дугуйн болон явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэн засаж байна
T.O.P-ын долоон дууг KBS телевиз эфиртээ гаргахаас татгалзлаа
“Анна”-гүй Vogue хэрхэн үргэлжлэх бол…
Нийслэлийн МАА эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
ГССҮТ-ийн салбар эмнэлэгт өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг эхлүүлэхэд бэлэн боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?