HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Нийслэлийн 2024 оны төсвийн орлогын гүйцэтгэл 94.1 хувьтай байна

|
HumanZ
| 2025 оны 07 сарын 01

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хурал Монголын хөрөнгийн биржийн байранд боллоо. Хуралдаанаар

  • Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ хил заагийг тогтоох тухай
  • Нийслэлийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай                                                       
  • Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • “Улаанбаатар кабель кар” ОНӨААТҮГ байгуулж, дүрэм батлах тухай
  • “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын дүрмийг өөрчлөн батлах тухай
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдааныг товлон зарлах тухай зэрэг 16 асуудал хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төслийг танилцууллаа.  

“Нийслэл Улаанбаатар хотын хувьд улсын нийт хүн амын талаас илүү хувь нь суурьшин амьдарч, идэвхтэй үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Аж ахуйн нэгж байгууллагын 76 хувь нь нийслэлд төвлөрч, улсын худалдаа үйлчилгээний салбарын 84 хувийг нийслэлд бүтээн байгуулж, нийт мөнгөн хуримтлалын 81 хувийг бүрдүүлж, улсын ДНБ-ий 70 орчим хувийг нийслэлд бий болгон, улмаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 10.1 хувийг нийслэлийн төсвөөс бүрдүүлэн, нийслэлийг хөгжүүлэх, нийслэлийн иргэдийн ажиллаж амьдрах ая тухай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд төлөвлөн зарцуулж байгаа”-г тэрбээр онцоллоо.

Нийслэлийн 2024 оны төсвийн нийт орлогыг 3,283.7 тэрбум төгрөг, урьд оны үлдэгдлээс 720.5 тэрбум төгрөг, нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээс 509.8 тэрбум төгрөг, нийт зарлагыг 4,514 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр баталсан. Төсвийн гүйцэтгэлээр нийт 3,091.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 3,362.3 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд тэнцлийн зөрүү 271.2 тэрбум төгрөгийг урьд оны үлдэгдлээс санхүүжүүлсэн байна.

2024 онд нийслэлийн төсвийн орлогыг 3,283.7 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 3,091.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 94.1 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ.  

Нийслэлийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх, ногдол, өр барагдуулах,  чиглэлээр тодорхой ажил санаачлан хэрэгжүүлсэн зэргээс шалтгаалж өмнөх оны гүйцэтгэлээс төсвийн орлого 40.6 хувиар өссөн байна.  

Уг асуудлыг НИТХ-ын Ээлжит бус IV хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

АНУ-аас Монголд суугаа элчин сайдыг батлан хамгаалахын сайд хүлээн авч уулзлаа
Япон улс ОУСС-д хангамж хүргэх шинэ ачаа тээврийн хөлгөө амжилттай хөөргөв
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, бодлогын нэгдсэн чиглэлийг тодорхойлох “Хүртээмж ба тэгш оролцоо” -ны бодлогын хороог байгууллаа
Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган өнөөдөр эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?