HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Аравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод дараах 16 шинэ стандартыг мөрдөнө

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 03 сарын 19

Аравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод 16 шинэ стандарт мөрдөж эхлэхээр боллоо. 

Эдгээр 16 стандартыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-аар баталсан ба Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Гэрэлт-Од “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь өмчийн хэлбэрээс үл хамааран хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандартыг мөрдөх үүрэгтэй. Мөн ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ журмын дагуу “Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд хотын стандартын хэрэгжилтийг хангуулж ажиллах” боломжтой болсон.

Хотын стандартыг төлөвлөлт, гүйцэтгэл, хүлээн авах, ашиглалт гэсэн дөрвөн үе шатаар мөрдүүлж, хэрэгжилтийг хангуулж ажилладаг. Тухайлбал, төлөвлөлтийн үе шатанд тендерийн баримт бичиг, архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зургаас нь эхлээд хотын стандартыг тусгаж, үүний дагуу бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Дараагийн ээлжид нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд холбогдох байгууллагуудтай хамтран тухайн онд төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг авч, газар дээр нь зөвлөн туслах, гүйцэтгэгч байгууллагуудын инженер, техникийн ажилтнуудыг хотын стандартыг мөрдүүлэх арга зүйгээр хангаж ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хотын стандартын талаар сургалт зохион байгуулдаг” гэсэн мэдээллийг өгч байна. 

2025 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх 16 стандарт
 

  1. Оршуулгын газрын орчны эрүүл, аюулгүй байдлын ерөнхий шаардлага
     
  2. Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн хамгаалалтад тавигдах шаардлага
     
  3. Зуслангийн бүс, тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага
     
  4. Хөв цөөрөм үүсгэх болон хур тунадасны усыг хуримтлуулах, дахин ашиглахад тавигдах шаардлага
     
  5. Ерөнхий боловсролын сургуулийн барилгын гадна засалд тавигдах шаардлага
     
  6. Ерөнхий боловсролын сургуулийн барилгын дотор засалд тавигдах шаардлага
     
  7. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын гадна засалд тавигдах шаардлага
     
  8. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын дотор засалд тавигдах шаардлага
     
  9. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны жишиг зураг төсөл
     
  10. Хүүхдийн зуслангийн гадна орчинд тавигдах ерөнхий шаардлага
     
  11. Нийтийн эх, хүүхдийн өрөөг төлөвлөх гарын авлага
     
  12. Орон сууцны барилгын дулаалга, гадна фасадад тавигдах шаардлага
     
  13. Орон сууцны дээврийн ажилд тавигдах шаардлага
     
  14. Нийтийн тээврийн зогсоолын зорчигчийн хүлээлгийн танхимд тавигдах ерөнхий шаардлага
     
  15. Хотын авто зам төлөвлөх ерөнхий шаардлага
     
  16. Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтад тавигдах шаардлага
“Үндэсний Эвсэл”-ийн лого, брэндингийг танилцууллаа
Багахангай-Хөшгийн хөндийн салбар төмөр замын төсөл дам нуруугаа амжилттай угсарч дууслаа
Авлига, албан тушаалын есөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв
Н.Энхбаяр: Ерөнхийлөгч байсан бүх хүнд улсаас 1 га газар өгдөг
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?