HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

ЭРҮҮЛ МЭНД | Хөхний хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 02 сарын 18

Амьдралын хэв маягаа өөрчлөх нь өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд ч хүртэл хөхний хавдартай болох эрсдлийг бууруулдгийг судалгаагаар харуулжээ. Дараах алхмууд нь таны эрсдэлийг багасгана. Үүнд:

Архи, спиртийн төрлийн ундааг хязгаартай хэрэглэх. Архийг ихээр хэрэглэх нь хавдар үүсэх өндөр эрсдэлийг дагуулна. Хэрэв шар айраг, дарс, ликёр зэрэг спиртийн төрлийн ундааг уух бол өдөрт нэгээс илүүгүйг уух хэрэгтэй.

Тамхи татахгүй байх. Тамхидалт, хөхний хавдрын эрсдэл (ялангуяа цэвэршилтийн урьтал үед) хоёр хоорондоо холбоотой нь нотлогдсон байна. Тамхи татахгүй байх нь таны эрүүл мэндийнхээ төлөө хийж чадах хамгийн сайн сонголт болно.

Биеийн жингээ хянах. Жин ихтэй байх буюу таргалалт нь хөхний хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа цэвэршилтийн дараа жин нэмэгдэж байвал эрсдэл өндөртэй байгааг харуулна.

Идэвхтэй хөдөлгөөнтэй байх. Биеийн хөдөлгөөний идэвхтэй байдал нь жинг хэвийн байлгахад нөлөөлдөг ба хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Долоо хоногт хамгийн багадаа 150 минут аэробикийн зөөлөн дасгал хийх эсвэл 75 минут аэробикийн эрчимтэй дасгал хийх, мөн долоо хоногт хоёр удаа сунгалтын дасгал хийж байхыг зөвлөдөг.

Хөхөөр хооллох. Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хавдраас урьдчилан сэргийлэх нэгэн хүчин зүйл болно. Аль болох урт хугацаагаар хөхөөр хооллох нь маш сайн хамгаалалт болдог.

Гормон эмчилгээний тун ба хугацааг хязгаарлах. Гормоны хавсарсан эмчилгээг 3-аас илүү 5 жил хүртэл хугацаатай хийлгэх нь эрсдэлийг нэмэгдүүлнэ. Хэрэв та цэвэршилтийн шинж тэмдгийн гормон эмчилгээ хийлгэхээр бол сонголтын талаар эмчтэйгээ ярилцаарай. Та биеийн тамир эмчилгээ зэрэг гормоны бус эмчилгээгээр эмчлүүлэх боломжтой.

Орчны бохирдол, хорт туяанаас болгоомжлох. Эмнэлгийн томограф зэрэг шинжилгээ нь хорт туяаны өндөр тунтай байдаг. Энэ нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмнэ. Зөвхөн шаардлагатай үед л ийм шинжилгээг хийлгэх хэрэгтэй. Зарим төрлийн ажлын нөхцөл, бензин, машины утаа зэрэг химийн бодисуудад өртөх нь хөхний хорт хавдрын өвчлөлтэй холбоотой болохыг судалгаанд дурдсан байдаг.

Энэ сарын 20-ноос автобуснууд шинэ чиглэлээр явж эхэлнэ
1072 хувьцаатай иргэдэд цагаан сараас өмнө 100 мянган төгрөг олгоно
“Хархорум-2025” олон улсын кино наадмыг амжилттай зохион байгууллаа
ДЦС-5 төслийн урьдчилсан шалгаруулалтад гурван оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтжээ
2025 онд нийслэлд 16.3 км борооны ус зайлуулах шугам угсарчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?