HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эдийн засаг

ECONOMY | Монгол Улсад уран олборлох, экспортлох нь…

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 02 сарын 06

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүний хөгжлийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого, Эдийн засгийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд сүүлийн 30 гаруй жил дорвитой хөдлөөгүй эрчим хүчний салбарын реформыг эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжлийн шинэ бодлогууд болон дагавар хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласан. Харин өмнөх сард Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар хамтарсан Засгийн газар 14 мега төслүүдээсээ гурав дахь мега төслөө хөдөлгөсөн нь болсон. Уг төслийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлт авчрах эхлэл цэг болно гэж онцолж буй.

Монгол Францын хамтарсан уран олборлох мега төсөл буюу Нэг аравны зургаан тэрбум ам долларын хөрөнгө оруулалттай Зөөвч Овоо уурхайн газар доор уусган баяжуулах аргаар шар нунтагийг ялган авах төсөл:

Эдийн засгийн үр өгөөж

  1. Уран олборлох, экспортлох нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө:

– Уул уурхайн салбараас татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ажил эрхлэлтээр дамжуулан улсын төсөвт нэмэлт орлого оруулна.

– Орон нутагт дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалт хийх боломжийг нэмэгдүүлнэ.

– Уран экспортлох нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, худалдааны тэнцэлд эерэг нөлөө үзүүлнэ.

– Ажлын байр шинээр бий болгох, мэргэжилтэй ажилтнуудын тоог нэмэгдүүлэх.

– Зөөвч-Овоо нь дэлхийн 10 томоохон ордын нэг бөгөөд энэхүү гэрээг хэрэгжүүлснээр Монгол Улс дэлхийн ураны зах зээлд томоохон байр суурийг эзэлнэ.

2. Төслийг хэрэгжилт Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө:

– Монголын ард түмэнд тав орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ.

– Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл, ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас “Үндэсний баялгийн сан”-гийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрнө.

3. Төслийн хөрөнгө оруулалтын байдал:

– Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.6 тэрбум ам.доллар.

– Энэхүү төсөл нь технологийн шинэчлэл, инновацийг нэвтрүүлснээр эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

Монгол Францын хамтарсан уран олборлох мега төсөл:

Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн уран үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхам алхаж болж буй. Монгол Улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан эдийн засгийн эргэлтэд оруулж буйг Монгол Улсын Засгийн Газраас дурдсан. 

Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна
ЦАГ АГААР | Улаанбаатарт шөнөдөө -16 хэм хүйтэн
“Нүүдэлчдийн ертөнц: Түүх, өв соёл” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал болно
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр өнөөдрөөс 24 цагаар ажиллана
60 байрны усыг соруулаад байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?