HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Спорт

Наурызын баярын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 03 сарын 20

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, даян аварга Н.Батсуурь түрүүлжээ. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.

Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр наршалгарлаа. Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Ц.Одбаяр, Д.Анар, Б.Серик нар үлджээ.

Энэ барилдааны түрүү бөх Соната-9 маркын автомашин, үзүүр бөх дөрөвт сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 2 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай гардсан бөгөөд бусад давааны бай шагналыг мөн нэмэгдүүлэн өгсөн аж.

“Өлгийн хүчтэн” дэвжээний тэргүүн Ж.Нурбек “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн хурц арслан М.Еркебуланд, “Аймгийн цол ойрхон бөх”-ийн шагналыг сумын заан Х.Гасырбект, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг аймгийн заан Е.Көптилект тус тус гардуулав. Бай шагнал өндөртэй тус барилдааныг “Өлгий нутгийн хөгжлийн зөвлөл”, “Өлгийн хүчтэн” дэвжээнээс МҮБХ-той хамтран зохион байгууллаа.

Дараагийн барилдаан гуравдугаар сарын 22-нд 13:00 цагаас Төв аймгийн Батсүмбэр сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 23-нд 15:00 цагаас Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан Өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн энтертайнмент барилдаан, 24-нд 13:00 цагаас Булган аймгийн Орхон сумын харьяат “хөнхөр” хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжлэх юм байна.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр өнөөдрөөс 24 цагаар ажиллана
Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ
ӨНӨӨДӨР | Засгийн газрын хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэнэ
С.ТУНГАЛАГ: МАНЖУУРЫН МИСС тэмцээнд МУ-ын гоо бүсгүйчүүд түүхэн амжилт бүтээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?