HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Улаанбаатарын хүүхдүүдийн амьсгалж буй агаар, БИШ ЭЭ ХОРТ БОДИСУУД

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 12 сарын 08

Улаанбаатарын өвөл. Цонхны цаана тортог суусан саарал манан. Энэ бол манай хотын “жирийн” өглөө. Энд нэг сая зургаа зуу гаруй иргэн амьдарч бас хорддог. Учир нь Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж жилийн 365 өдрийн 339 өдөр хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үзүүлэлттэй байдаг. Тиймээс бидэнд хотдоо жинхэнэ цэвэр агаараар амьсгалах 26 өдөр байдаг гэсэн үг юм. (“Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслөөс..)

Агуулга
  • Агаарын бохирдол жирэмслэлт ба урагт:
  • Маш хүнд үеийг ээжтэйгээ туулан мэндэлсэн үрс утаанд хэрхэн өсөн торнидог вэ?
    • Нүдэнд үл үзэгдэх хор хоноолт утаанд хүнд металл болох хар тугалга агуулагдах бөгөөд энэ бол бидний хүүхдүүдийн эрүл өсөн торниход хамгийн том дайсан болно. Учир нь хар тугалганы нөлөө мэдрэлийг системийн эрүүл байдлыг доройтуулдаг. Хар тугалгад өртсөн хүүхдүүдийн суралцах чадвар, анхаарал төвлөрөл, IQ оноо буурах хандлагатай байдаг аж.
  • Гадна орчноос дотно орчинд нүүх үл үзэгдэх хор хөнөөл
Нэг сая зургаан зуу гаруй иргэд хохирч байгаагаас хамгийн ихээр хохирч буй иргэд бол жирэмсэн эхчүүд, хэвлийдээ бойжиж буй бяцхан үрс болон энэ хотод өсөн торниж буй хүүхдүүд юм. 

Монгол Улсын хүн амын 46 хувь нь нийслэлд амьдардаг. Өвлийн улиралд Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 10–25 дахин өндөр гардаг нь тогтоогдсон. (ЦУОШГ, 2024)

“Тоосонцор” гэдэг үг энгийн сонсогдох ч бидний амьсгал ба амьдралын чанарт шууд хамаарах хүчин зүйл юм.
Тиймээс жирэмслэлт, төрөлт, хүүхдийн өсөлт хөгжлийн эрүүл мэндийн суурьт агаарын бохирдлын нөлөө өнөөдөр Монголын хамгийн ноцтой нийгмийн эрүүл мэндийн асуудал болж байна.

Агаарын бохирдлын нарийн ширхэгт тоосонцор (fine particulate matter) гэж нэрлэгддэг зүйл нь хүний нүдэнд үл үзэгдэх, агаарт хөвж байдаг бичил хатуу болон шингэн бөөмсийн цогц юм. Эдгээрийг шинжлэх ухаанд PM (Particulate Matter) гэж нэрлэж, диаметрийн хэмжээгээр ангилдаг. Энгийнээр бол нарийн ширхэгт тоосонцор нь хүний үснээс 30 дахин жижиг, агаарт хөвж байдаг бичил хор бөгөөд уушги, цус, тархинд хүрч, амьдралын чанарыг аажмаар бууруулдаг үл үзэгдэх аюул юм.

Агаарын бохирдол жирэмслэлт ба урагт:

Жирэмслэлт бол хүний биед нарийн зохицуулалт бүхий үйл явц. Харин утаа, тоосонцор, хүнд металл зэрэг бодисууд энэ системийн эсрэг “чимээгүй довтолгоо” хийдэг. Үүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үр тогтоох чадварыг бууруулдаг.

  • ДЭМБ-ын 2022 оны судалгаагаар PM2.5 агууламжийн 10 µg/m³ нэмэгдэх бүрт эмэгтэйчүүдийн үр тогтох чадвар 6–8 хувиар буурдаг.
  • Эрэгтэй хүний спермийн хөдөлгөөн, чанар буурах нь мөн бохирдолтой холбоотой гэж Harvard Medical School (2021) онцолсон.

Урагт дутуу төрөлт, бага жинтэй төрөлтөд хүргэх ба төрөлхийн өвчлөлүүдтэй төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

  • Агаар дахь нарийн ширхэгт тоосонцор PM2.5 нь плацентын мембраныг нэвтэрч, ургийн цусны эргэлтэд ордог.
  • Энэ үед эхийн цусан дахь исэлдэлтийн стресс, үрэвслийн маркерууд (CRP, IL-6) нэмэгдэж, ургийн тархи, уушги, бөөрний хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
  • ДЭМБ (2023): PM2.5-ийн 10 µg/m³ өсөлт бүр дутуу төрөлтийн эрсдлийг 18 хувиар нэмэгдүүлдэг.
  • Улаанбаатарын Нийслэлийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны тайлангаар дутуу төрөлтийн хувь 8.4 хувь, бага жинтэй төрөлт 13.2 хувь хүрсэн. Энэ үзүүлэлт өвлийн утааны оргил үе буюу арванхоёр, нэг, хоёрдугаар саруудад огцом нэмэгддэг.

Маш хүнд үеийг ээжтэйгээ туулан мэндэлсэн үрс утаанд хэрхэн өсөн торнидог вэ?

Агаарын бохирдлын нөлөө төрсний дараа ч үргэлжилдэг. Хүүхдийн дархлаа, мэдрэлийн систем, анхаарал төвлөрөл зэрэгт утаа нөлөөлдөг болохыг олон улсын ба дотоодын судалгаанууд нотолдог. Агаарын бохирдол нь хүүхдийн дархлаа ба амьсгалын системийг гэмтээх ба амьсгалын замын өвчлөлүүдийг бий болгох ба тархины хөгжил, сэтгэл зүйн хөгжилд ч сөрөг нөлөөтэй.

  • 5 хүртэлх насны хүүхдийн 63 хувь нь жилд хоёр ба түүнээс дээш удаа амьсгалын замын өвчлөлөөр өвчилдөг.
  • Хүүхдийн уушгины эзлэхүүн бага, амьсгалын давтамж өндөр байдаг тул бохир агаараас илүү их тоосонцор шүүдэг.
  • MIT-ийн 2020 оны судалгаагаар агаарын бохирдол өндөр үед сурагчдын IQ дунджаар 3–4 оноогоор буурдаг.
  • Энэ нь тархины хүчилтөрөгчийн хангамж багасч, мэдрэлийн дамжуулагч бодисын тэнцвэр алдагддагтай холбоотой.

Нүдэнд үл үзэгдэх хор хоноолт утаанд хүнд металл болох хар тугалга агуулагдах бөгөөд энэ бол бидний хүүхдүүдийн эрүл өсөн торниход хамгийн том дайсан болно. Учир нь хар тугалганы нөлөө мэдрэлийг системийн эрүүл байдлыг доройтуулдаг. Хар тугалгад өртсөн хүүхдүүдийн суралцах чадвар, анхаарал төвлөрөл, IQ оноо буурах хандлагатай байдаг аж.

Гадна орчноос дотно орчинд нүүх үл үзэгдэх хор хөнөөл

Агаарын бохирдлын хор хөнөөл зөвхөн гадна орчинд нөлөөлдөг гэж ойлгох нь ташаа. Учир нь гадна орчноос дотно орчинд зөөгдөн агуулагдах боломжтой. Хүүхэд өдөрт дунджаар 20 цагийг гэр болон анги танхимд буюу дотор орчинд өнгөрүүлдэг. Гэвч дотоод агаарын чанар гаднаас илүү бохир байдаг нь судалгаагаар нотлогдсон.

  • Улаанбаатарын орон сууцны дотоод PM2.5 түвшин өвлийн улиралд 90–180 µg/m³ хүрдэг.
  • Гэр хорооллын галлагаа, тамхи, чанаргүй түлш, тоосжилт бүгд дотоод орчны бохирдлын эх үүсвэр.
  • Хүүхдийн ор, тоглоом, шалаар тоосонд шингэсэн хар тугалга, кадми, никель зэрэг нь тогтмол өртөлт бий болгодог.
Улсын нөөцөөс туулах чадвар сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө
HUMANZ баг хэрсүү сонгогчдыг бэлтгэх зорилготой “Зуны шоу” төслөө эхлүүллээ
Статистик: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Янжуур тамхины эрүүл мэндэд учруулах хор уршиг
БНСУ-ын Дуньян их сургуульд “ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-өөр суралцах оюутнуудыг хүлээн авч уулзав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна
Цаг үе
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэв
Цаг үе
Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
Цаг үе
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?