HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

ЭРҮҮЛ МЭНД | Хөлөнд яагаад яс ургадаг вэ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 05 сарын 15

Хөлөн дээр яс ургах нь заримдаа үе мөчний үрэвслийн нэг төрөл болох остеоартритаас болдог. Үений үрэвсэлтэй олон жил явснаар ясны хоорондох мөгөөрс нь цаг хугацааны явцад элэгддэг. Мөгөөрсний дутагдалыг нөхөхийн тулд бидний бие организм ясны нэмэлт өсөлтийг бий болгодог нь яс ургалт юм. Остеоартрит бол хөлний яс ургалтыг үүсгэдэг цорын ганц хүчин зүйл биш бөгөөд бусад олон хүчин зүйлүүд нь мөгөөрсний эдийг элэгдүүлж, улмаар ясан ургацаг ургахад хүргэдэг.

    Ясны ургалтанд нөлөөлж болох хүчин зүйлүүд:  

    – Хөлний гэмтэл

    – Таргалалт эсвэл илүүдэл жин

    – Бариу гутал өмсөх

    Хөлөнд яс ургах нь элбэг тохиолддог боловч биеийн бусад хэсэгт үүсч болно, үүнд:

    – Өвдөг

    – Ташаа

    – Нуруу

    – Мөр

    – Шагай

    Хөлөнд яс ургах эрсдэлт хүчин зүйлүүд: 

      Хэд хэдэн хүчин зүйл нь хөлөн дээр ясны ургалт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Остеоартритээс гадна эдгээр эрсдэлт хүчин зүйлүүд орно:

      Нас: Нас ахих тусам яс ургах эрсдэл өндөр болно. Мөгөөрсөн эд  нь нас ахих тусам задардаг бөгөөд мөгөөрсөн эдийн оронд ясан ургацагууд ургаж эхэлдэг.

      Идэвхтэй хөдөлгөөн хийх: Тогтмол биеийн тамирын дасгал хийх нь жингээ хэвийн хэмжээнд байлгаж, эрч хүчээ нэмэгдүүлдэг боловч таны хөл дээр нэмэлт ачаалал өгч, спортын гаралтай ясны гэмтэл үүсгэж болзошгүй.

      Бариу гутал өмсөх: Бариу гутал нь таны хөлийн хурууг хавчиж, хөл, хөлийн хуруун дээр тасралтгүй үрэлт үүсгэдэг.

      Осол гэмтэл: Хугарал, хөхөрсөн гэх мэт бага зэргийн гэмтэл авсны дараа яс ургалт үүсч болно.

      Илүүдэл жинтэй байх: Илүүдэл жин нь таны хөл болон бусад ясанд илүү их ачаалал өгдөг. Энэ нь таны мөгөөрсийг илүү хурдан задарч, улмаар яс ургалт үүсэхэд хүргэдэг.

      Хавтгай хөл: Хөлний нум байхгүй байх нь таны үе мөчний ачааллыг нэмэгдүүлж яс ургалтаас гадна өөр өөр асуудлуудыг өдөөдөг.

      Яс ургалтын шинж тэмдэг

        Яс ургах эмгэгийн үед огт шинж тэмдэг ажиглагдахгүй байж болно. Зарим тохиолдолд бусад өвчний улмаас рентген зураг авахуулах үед яс ургасан байгааг олж мэдэх нь элбэг тохиолддог. Хэрэв ургасан яс нь өвдөлт өгч, хөдөлгөөнд саад учруулж байвал эмчид хандахыг зөвлөж байна.

        Хөлөн дээр яс ургасан үед илэрч болох шинж тэмдгүүд:

        – Улайлт ба хавдар

        – Хөшүүн байдал

        – Үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдах

        – Холгох

        – Алхах эсвэл зогсоход бэрхшээлтэй болох

        Оношлогоо

          Эмч үзлэг хийж ургасан ясыг мэдэрч зовиуртай эсэхийг асууна. Хэр хэмжээний яс ургасныг тодорхойлох зорилгоор рентген зураг авахуулахыг зөвлөдөг.

          Хэрэв ургасан яс нь биеийн хөдөлгөөнд нөлөөлөхгүй байгаа бол өвчин намдаагч эм хэрэглэх боломжтой. Харин хөдөлгөөнийг хязгаарлаж, өвдөлт зовиур намдахгүй бол мэс заслын аргаар ургасан ясыг авдаг.

          Урьдчилан сэргийлэх

            • Хэвийн жингээ барихад анхаарах
            • Эрдсийн шинжилгээ өгч хэвших
            • Амны хөндийн эрүүл мэндэд хүүхэд наснаас анхаарах нь үений үрэвслээс сэргийлнэ
            • Бэртэл гэмтэлд өртөхгүй байх
            • Зовиурыг өвчин намдаах эмээр намжааж удаан хугацаанд явахгүй байх
            • Иог зэрэг хүчний бус спортоор хичээллэх

            Эмчилгээ:

              Шинж тэмдэггүй ясны ургалтыг эмчлэх шаардлагагүй. Ясны ургалт нь өөрөө алга болдоггүй тул зовиур, өвдөлтийг намдаахад :

              • Жингээ хасах Жин хасах нь хөлний ясанд ирэх даралтыг бууруулж, яс ургалттай холбоотой өвдөлтийг намдаана. Жингээ хасахдаа:
              • Долоо хоногт 3 удаа дор хаяж 30 минут дасгал хий
              • Өдөрт авах калорийн хэрэглээгээ тооцоолж бууруулах
              • Порцоо тохируулах
              • Илүү их жимс, ногоо, туранхай мах, үр тариа хэрэглэх
              • Чихрийн хэрэглээ, шарсан, хуурсан өөх тостой хоол хүнсээ хасах
              • Гутлаа солих эсвэл жийргэвч хийж өмсөх

              Бүлээн жин ба хүйтэн жин эмчилгээ

              Бүлээн болон хүйтэн жин эмчилгээг ээлжлэн хийх нь яс ургалттай холбоотой өвдөлтийг намдааж өгдөг. Бүлээн жин нь өвдөлт, хөшүүн байдлыг сайжруулдаг бол хүйтэн жин  нь үрэвсэл, хавдрыг бууруулдаг. Өдөрт хэд хэдэн удаа 10-15 минутын турш хөл дээрээ тавь.

              Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олгох эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
              Отрын гэрт яаралтай хагалгаа хийж эх хүүхдийн амийг аварчээ
              Өрхийн эрүүл мэндийн төвийн цахимжилтын явцтай танилцаж үүсээд буй асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болголоо
              ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛД ТАВИХ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖЭЭ
              Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил үргэлжилж байна
              Түгээх
              Facebook Copy Link Print
              Сэтгэгдэл бичих...

              Leave a Reply Cancel reply

              АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


              2500
              👤
              @

              COP17 Ulaanbaatar 2026
              Mongolia to Host COP17

              Эрэлттэй

              Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
              Цаг үе
              Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
              Tips & Tricks
              Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
              Цаг үе
              Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
              Цаг үе
              Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
              Цаг үе
              © 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
              • Бидний тухай
              • Ёс зүйн дүрэм
              • Холбоо барих
              Welcome Back!

              Sign in to your account

              Username or Email Address
              Password

              Lost your password?