HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Узбекистан улсад амьд хонь экспортолж эхэллээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 12 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч зургаадугаар сарын 23-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны Төрийн тэргүүн нар Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар болсон.

Энэ хүрээнд Монгол Улсаас 100 мянган амьд мал экспортлохоор тохироод байсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын дараа ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тус улсад зохион байгуулагдсан “Далайд гарцгүй орнуудын хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтууд” дээд хэмжээний чуулганд оролцох үеэрээ амьд хонины экспортын хэлэлцээрийг баталгаажуулсан билээ.

Хоёр орны Төрийн тэргүүний тохирсон хэлэлцээр албан ёсоор ажил хэрэг болж Монгол Улсаас Узбекистан Улс руу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс хойш хоёр удаагийн нислэгээр 1440 амьд хонь тээвэрлээд байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлалын үеэр яригдсан асуудал ажил хэрэг болж эхэлснээр Монгол Улс Азийн улс орнуудтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, амьд мал экспортлоход чухал ач холбогдолтой болж байгаа юм.

Монгол, Узбекистаны худалдааны эргэлт 2023 оны байдлаар 10 сая ам.доллар, нэр, төрөл нь цөөн хэдий ч цар тахлын үеэс хойш тогтмол өсөж байна. Манай улс 4,6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг  экспортолж, Узбекистанаас 5,4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ.

ХХААХҮЯ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД АЙЛЧЛАХААР МОРДОВ
Илон Маск дэлхийн хамгийн баян хүн байхаа болив
“Жороон жороо” Олон улсын бүжгийн уралдаант наадамд оролцохыг урьж байна
Мухартын голын ундаргыг хамгаалах, элсний нүүдлийг сааруулах чиглэлээр анхаарч ажиллана
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?