HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

ТАНИЛЦ | МУ-д янжуур ба электрон тамхи импортлогчдын лобби хүчтэй явагдаж буй илрэлүүд

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 03 сарын 10

Тамхины салбар бол дэлхийн хамгийн зохион байгуулалттай, урт хугацааны стратеги бүхий лобби хийдэг салбаруудын нэг. Энэ салбарынхан зах зээлээ хадгалах, зохицуулалтыг сулруулах, хэрэглэгчийн суурийг алдахгүй байхын төлөө бүхнийг хийдэг. Тухайлбал, тамхи өвчлөлд нөлөөлж байгааг нотолсон шинжлэх ухааны баримтад эргэлзээ төрөх хэмжээнд олон нийтийн санаа бодлыг өөрчилж чадах стратеги боловсруулж, улс төрийн хэлэлцүүлэгт нөлөөлж, зохицуулалтыг сулруулахын тулд иргэний хөдөлгөөн мэт харагдах байгууллагуудыг санхүүжүүлдэг нь дэлхийд ил болсон танигдсан арга нь. 

Тамхиныхан тамхины хяналттай холбоотой аливаа хуулийг нэгдүгээрт шууд юу юугүй эсэргүүцдэггүй, хоёрдугаарт судалгаа, эдийн засгийн нөлөөллийг ашигладаг, гурвадугаарт бүтээгдэхүүний ангилал өөрчлүүлэх гэж оролддог. Үүний нэг жишээ нь электрон тамхи хор багатай, тамхинаас гарахад тусладаг бүтээгдэхүүн учраас утаат янжуур тамхинаас ялгаатай зэргээр олон нийтийг төөрөгдүүлдэг. Дөрөвдүгээрт, хууль сулруулах, хойшлуулах, тавдугаарт нийгмийн маргаан үүсгэж, талцуулах загваруудыг ашигладаг байна. 

Тамхины лобби илэрч буй эсэхийг дараах шинжүүдээр нь ялгаж болно. Хэрэв доорхоос 4-өөс дээш шинж илэрвэл идэвхтэй лобби явагдаж байх магадлал өндөр юм.

   
1Тамхины тухай ямар нэгэн судалгааг тамхины салбар өөрөө санхүүжүүлсэн байх✓
2Тамхины бодлогыг чангатгах нь хар зах буюу далд, хууль бус худалдаа ихэснэ гэсэн санал дэвшүүлж гаргаж ирэх✓
3Татвар нэмэхийг эсэргүүцэх✓
4Вэйпийг тамхи биш гэж ангилах оролдлого хийх✓
5Амт, үнэр хориглохыг эсэргүүцэх✓
6Хуулийн заалт сулруулах саналууд, Жишээ нь, сургууль орчимд тамхи зарахыг зөвшөөрөхийг ятгах гэх мэт…✓
7Хууль, бодлого хойшлуулах оролдлогууд хийх✓
8Аль төрлийн тамхийг хор багатай гэсэн мессеж түлхүү явуулах✓
9Жижиг бизнесүүдийн нэр барих, жижиглэн борлуулалт гэх мэт…✓
10Ажлын байр буурах г.м эдийн засгийн айдас ашиглах✓
11Хэрэглэгчийг талцуулах (янжуур vs вэйп)✓
12Бодлогыг бүтээгдэхүүний маргаан руу шилжүүлэх✓

Дээрх үйл ажиллагаа ихэвчлэн шууд бус нөлөөллийн сүлжээгээр явагддаг байна. 

Эдгээрээс аргуудыг нь дурдвал: 

1. Бодлогод нөлөөлөх 

  • Шинэ бүтээгдэхүүн бол тамхи биш гэсэн ангилал гаргуулах гэсэн оролдлого хийх

2. Шинжлэх ухаан ба судалгааг ашиглах

  • Тамхиныхан эрсдэлийг харьцуулсан судалгаа санхүүжүүлэх
  •  Хор багатай гэсэн агуулгууд бүтээж, түгээх
  • Эрдэмтэн, эмч нарыг ашиглах

3. Олон нийтийн санаа бодолд нөлөөлөх

  • Хэрэглэгчдийг “янжуур vs вэйп” гэж хуваах
  • Залуусын хэрэглээ биш, “насанд хүрэгчдийн шилжилт” гэж тайлбарладаг байна.

Дээрх хүснэгт болон гурван аргуудыг харвал, Монгол Улсад бүх төрлийн тамхи импортлогчдын лобби маш хүчтэй явагдаж байгаа нь харагдаж байна. 

Аль ч төрлийн тамхин бүтээгдэхүүн ямар ч насны хүнд хортой, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь нэгэнт нотлогдсон. Харин тамхины салбарынхан нийгэмд үргэлж эргэлзээ төрүүлэх замаар борлуулалтаа явуулж, зах зээлээ хадгалсаар иржээ. Үүний нотолгоо нь АНУ-ын тамхины томоохон компанийн “Бидний гол бүтээгдэхүүн бол эргэлзээ” хэмээн дотоод баримт бичигтээ бичсэн нь Сан Франциско дахь Калифорнийн их сургуульд хадгалагддаг ажээ. 

Монгол Улсын хувьд Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тамхины хэрэглээнээс үүдэлтэй жил бүр 4,300 орчим хүн нас барж байна. Эдгээр нас баралтын 72% нь 70-аас доош насанд тохиолдож байна.

Нөгөөтэйгүүр насанд хүрэгчдийн тамхидалтаас гадна 13-17 насны суралцагчдын 24.8% буюу 4 суралцагч тутмын 1 нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэж, 5 суралцагч тутмын 1 нь янжуур тамхи татаж байгаа нь тамхины хэрэглээ огцом нэмэгдэж буйн илрэл бөгөөд тамхи импортлогчдын амжилттай маркетингийн нөлөөнд орж буйг харуулж байна. Жилд 4,300 хүн нас барж байгаа нь л Монгол Улсад өнөөдөр бүх төрлийн тамхины хяналт, зохицуулалтыг эргэн харах илрэл юм.

Вейп, электрон тамхи хэрэглэдэг хүүхдүүдийн хувьд дараа дараагийн хорт зуршилд буюу янжуур тамхи бусад төрлийн хорт зуршилд донтох эрсдэл 3-5 дахин нэмэгддэг талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад импакт өндөртэй судалгаануудаар нотлогдсон нь тамхи үйлдвэрлэгчид ирээдүйн хэрэглэгчийн зах зээлээ бэлдэж буйн тод илрэл юм. 

Нөгөөтэйгүүр дэлхийн томоохон тамхи үйлдвэрлэгчдийн ихэнх нь янжуур тамхи, электрон тамхи, вейпийг цугт нь үйлдвэрлэж, борлуулж байгаа нь үүний нэг нотолгоо юм.

Эх сурвалжууд: 

https://www.who.int/europe/teams/tobacco/who-framework-convention-on-tobacco-control-(who-fctc)
https://www.healthandenvironment.org/resources/resource-library/eh-history/tobacco-doubt-is-their-product?utm
https://www.industrydocuments.ucsf.edu/tobacco/?utm
Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 113 жилийн ой тохиож байна
Гал тогооны крантны тосгуураас эвгүй үнэр ханхалж байвал яаж арилгах вэ
Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна
Хар кофе биеийн жинг бууруулдаг уу
Газар тариалангийн бүс нутагт ажиллалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?