HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой тохиож байна

|
HumanZ
| 2025 оны 12 сарын 29

Тусгаар тогтнол. Энэ л эрхэм үнэтэй зүйл хаад хаадын хүсэл зорилго, Монгол эрсийн халуун амь, бүлээн цус, Монгол хүн бүрийн сэтгэлийн хатаар дамжин бид бүхнийх болсон юм. Энэхүү хоёрхон үгэнд улс үндэстний өлгий болсон эх орны мөн чанар оршин байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа.

Үүний баталгаа болсон Монголчууд дэлхий дахинд эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин тунхаглаж, төрт улсаа сэргээн байгуулсны 114 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр туурга тусгаар Монгол Улсын нийт ард түмний баярын өдөр юм. Түүхийн шарласан хуудсыг эргэн сөхье. Монголчууд XIII-XIV зуунд дэлхийн түүхийг тодорхойлж байсан хүчирхэг байдлаа алдсан нь хоорондоо зөрчилдөж, хагаран бутарснаас үүдэлтэй. Энэ нь Монгол төрийн баганыг хазайлгаж, Манж чин улсын эрхшээлд ороход хүргэсэн гэж үздэг.

Тэгвэл  ХХ зууны эхэн болоход Манжийн дарлал дор байсан Монголын ард түмний тэмцэл өргөжин эрх чөлөө, тусгаар тогтнолоо харийн эрхшээлээс чөлөөлөх түүхэн цаг үед тулж ирсэн юм.

Энэ талаар, “Үндэсний тусгаар тогтнолоо өмнөд Монгол Манжид эзлэгдсэнээс хойш 275 жилийн дараа, Монгол Манжид дагаар орсноос хойш 220 жилийн дараа баруун Монгол, Ойрад Монгол Манжийн түрэмгийлэлд автсанаас хойш 160-аад жилийн дараа буюу 1911 оны 12 дугаар сарын 29-нд сэргээсэн” хэмээн түүхч, академич Ж.Болдбаатар нэгэнтээ өгүүлсэн байдаг.

Иймээс энэ өдрийг Үндэсний тусгаар тогтнолын өдөр, эрх чөлөөний өдөр хэмээн түүхэндээ тэмдэглэдэг. 1911 оны Үндэсний хувьсгал бол 1921 он, цаашлаад XX зуунд Монгол Улс сэргэн мандах эхлэл болжээ.

114 жилийн өмнөх энэ өдөр харийн эрхшээлд байхдаа тэмцэлд нэгдэн сэрсэн Монголчууд цагаагчин гахай жилийн хувьсгалыг эхлүүлж, Их Хүрээнд VIII Богд Жавзандамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхаглажээ.

Тухайн үед шинэ байгуулагдсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн  хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилж, 1912 оны 8 дугаар сард Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг.

Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.

Монголчууд 1911 онд эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсон нь үндэсний хувьсгалын шинжтэй аугаа үйл хэрэг юм. Дараа нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаар бүрэн тусгаар тогтнолоо олж авч, 1924 онд  Бүгд Найрамдах Улсыг тунхагласан нь тусгаар тогтнолоо бататгасан том шат байв.

Бүр хожим 1945 онд Яалтын  гурван том гүрний хэлэлцээрээр Монголын статусыг баталснаар дэлхий дахинд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, идэвх чармайлттай ажилласны үр дүнд 1961 онд НҮБ-ын гишүүн болж, дэлхийн бүрэн эрхт улсуудын хүрээнд багтсан түүхтэй.

Өдгөөгийн Монгол Улс, манай ард түмний оршин тогтнож буйн баталгаа болсон тусгаар тогтнолыг бидний эцэг өвгөд сэргээн мандуулж, хайрлан хамгаалж, Монголын төлөө зүрх бүхэнд авч ирэх гэж тоолшгүй хүндийг гэтэлж, хэмжээлшгүй бэрхийг давсан юм.

Монголын төлөө цохилох зүрх бүхэнд Монголын ард түмэн эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн мэнд хүргэе.

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
ТАНИЛЦ | Есдүгээр сард олгох нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Төмөр замын дээд сургуулийн хойно үерийн хамгаалалтын далангийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
Өмнөговиос Дундговь хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ
“Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг үргэлжлүүлэх ажлын хэсэг хуралдлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?