HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

Кендалл Женнер энэ жилийн Victoria’s Secret шоунд оролцоогүй шалтгаан

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 10 сарын 21

Victoria’s Secret-ийн загварын шоу аравдугаар сарын 15-нд гайхалтай эргэн ирж, Адриана Лима, Алессандра Амбросио, Жижи Хадид, Белла Хадид зэрэг супер моделиудаар тайзаа гэрэлтүүлсэн. Харин загвар өмсөгчдийн багт Кендалл Женнер байгаагүйд үзэгчид гайхаж олон таамаг дэвшүүлж байгаа юм.

Кендалл Женнер өмнө нь тус брэндийн 2015, 2016, 2018 оны загварын шоунд оролцож байсан. Үүний дараа уг шоу 2019 онд брэндийнхээ хувьд эмэгтэйчүүдийг гадуурхах, дарамтлах соёлыг бий болгож байна гэж олон нийтийн шүүмжлэлд өртсөний улмаас зохион байгуулалтын баг үйл ажиллагаагаа зогсоосон юм. Тиймээс 2023 онд “The Tour ’23” нэртэй шинэчилсэн тусгай үзүүлбэрээр эргэн ирсэн ч брэндийн танигдалд, үнэ цэнийн ялгаатай байдлаас болж дахин олон янзын шүүмжлэлд өртсөн.

2024 онд Victoria’s Secret-ийн загварын шоу дахин эргэн ирэхэд үзэгчид энэ арга хэмжээний анхны форматтай, ялангуяа өмнөх үеийн моделиуд эргэн ирсэнд сэтгэл дүүрэн байв. Гэхдээ Кендалл Женнер хаана байна гэж асуух сая сая үзэгчид байв.

Хэдийгээр Victoria’s Secret шоунд Кэндалл Женнер 2024 оны загварын шоунд оролцоогүй шалтгааныг батлаагүй ч TMZ 2017 онд Женнерийг өрсөлдөж буй дотуур хувцасны брэнд La Perla-тай хийсэн гэрээ нь Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй болох магадлалтай хэмээн үзэж байгаа аж.

Женнер La Perla-тай гэрээтэй хэвээр байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ч тэрбээр 2024 оны намрын улиралд Calvin Klein-ийн дотуур хувцасны кампанит ажилд загвар өмсөгч, Александр Скарсгардтай хамтран ажилласан.

Түүний Victora’s Secret шоунд оролцоогүй шалтгаан нь өөр брэндтэй гэрээ байгуулсантай холбоотой байж болох ч мөн тус брэндтэй гэрээлэх мөнгөн дүнгийн асуудал ч сөхөгдөж байгаа юм.

Мөн 2024 оны загварын шоунд түүнийг эргэн ирэхэд нь саад болсон мөнгөний асуудал бас бий гэж албан бус таамаглалууд ч байна. Форбс сэтгүүлээс Женнерийг нэрлэсэн 2022 оны хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчөөр Кендалл Женнэрийг нэрлэж байсан (69 сая доллар) бол түүний дараа Жизель Бундхен (33 сая доллар), Рози Хантингтон-Уайтли (32 сая доллар), Кара Делевинь (31 доллар) зэрэг моделиуд бичигдэж байв. Харин Адриана Лимаг 30 сая долларын орлого олсон гэж мэдээлж байсан бөгөөд эдгээр таваас зөвхөн Адрина Лима л 2024 оны Victoria’s Secret-ийн загварын шоунд оролцсон юм. Учир нь түүнд тус брэндийн сахиусан тэнгэр байх нь ямар ч орлогын тооноос чухал гэж мэдэгдэж байгаа аж.

Женнер өмнө нь 2018 онд Glamour UK сэтгүүлд Victoria's Secret-ийн загвар өмсөгчдөөс олж хардаг чанаруудын талаар ярьж байсан. "Дотоод тал нь өөр. Энэ нь эвгүй сонсогдож байгааг би мэднэ, гэхдээ энэ нь үнэн! Би анх алхаж байсан шигээ өөртөө тухтай, өөртөө итгэлтэй байсан гэж хэлж чадахгүй юм шиг байна. Энэ нь өсч хөгжих, өөрийгөө болон дотоод амар амгаланг олохыг илүү шаарддаг "гэж хэлж байжээ.
Ипотекийн зээлд өнгөрсөн хугацаанд 8.9 их наяд төгрөг зарцуулж, 130 мянган өрхөд олгосон
Иргэдийн мэдээлэл, камерын хяналтаар хог хаягдлын 1000 гаруй зөрчил илрүүллээ
“NESTLE” группийн нялхсын зарим бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулав
Хэллоуины түүх
Нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?