HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсжээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 10 сарын 15

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд салбарын эрхзүйн орчны шинэчлэл, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцууллаа.

2024-2028 онд ажилгүйдэл, ядуурлын түвшинг хоёр дахин бууруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8-10 мянган ам.долларт хүргэх, хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах бодлогын томоохон зорилт дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад 983.485 гэр бүл байна. таван гэр бүл тутмын нэг нь орон сууцны асуудалтай, гурван гэр бүл тутмын нэг нь санхүүгийн асуудалтайн улмаас жил дунджаар 4000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулж байгаа харамсалтай мэдээ бий. Гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээг хөгжүүлэхээр гэр бүлд чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, аймаг, дүүрэг бүрд гэр бүлийн сэтгэлзүйчтэй болох боломжийг бүрдүүлсэн.

  • ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ хөтөлбөрийн хүрээнд залуу гэр бүлүүдээ түлхүү хамруулна.
  • Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлж, тэтгэврийг өвлүүлдэг болгосон.
  • Цаашид хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, нийгмийн даатгалын санг ил тод болгох, үйлчилгээгээ хиймэл оюун ухаанд тулгуурлан цахимжуулж, виртуал хэлбэрт шилжүүлэх зорилт дэвшүүллээ.
  • Халамжийн давхардлыг арилгаж, ядуурлыг арилгахад халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлэгтээ хүргэнэ.
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын тогтоодог 97 өвчнийг хугацаагүйгээр тогтоож, ХҮНД СУРТАЛ-ыг бүрэн арилгалаа.
  • Ирэх жилүүдийн хамгийн томоохон зорилт бол БҮТЭЭМЖИЙН ХУВЬСАЛ болж бүтээмж дагаж цалин өсдөг тогтолцоо руу шилжинэ.

Харин тэтгэврийн сан ДАРЬТАЙ ТОРХ-ноос ялгаагүй байна. Нөхөн даатгалын тухай хууль, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох, тэтгэвэр тогтоох дараалласан долоон жилийг таван жил, жил өсгөн тооцох зэрэг популист шийдвэрийн хор хохирлоос болж тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсжээ.

2025 оноос ЭХИЙН АЛДАР хоёрдугаар зэргийн одонд 200 мянга, нэгдүгээр зэргийн одонд 400 мянган төгрөг болгож хоёр дахин нэмэгдүүлсэн.

Ахмад настнуудын асаргааны хувилбарт үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг нэвтрүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс хамгаална. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлж, хөдөлмөр, хөдөлгөөн засал, хэл засал, асран хамгаалагчдад нь зөвлөгөө өгөх зэрэг ДЭМЖИХ ТӨВҮҮД-ийг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж байна.

2024 оны УИХ-ын намрын чуулганд салбарын тулгуур хуулиуд болох Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн халамжийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай хуулийн төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл, Дохионы хэлний тухай хуулийн төслүүдийг өргөн барихаар бэлтгэлээ.

Увс аймагт гарсан хээрийн түймэрт 7,5 га талбай шатжээ
“АЛТ-3” хөтөлбөр хэрэгжихийн давуу болон сул тал
“Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийллээ
СИНГАПУР ХЭРХЭН ХОТ ТӨЛӨВЛӨЛТӨӨ ХИЙСЭН БЭ
Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?