HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Япон Улсын “Ниппон” сантай “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, “Ниппон” сангийн Гүйцэтгэх захирал Арикава Такаши нар өнөөдөр гарын үсэг зурав.

Хөдөө, орон нутгийн 1000 оюутанд Монголын тэргүүлэгч их, дээд сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцах боломжийг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсон юм.

Тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх, орон нутагтаа ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл чийрэг, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд орон нутагт манлайлан ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нэн шаардлагатай боловсон хүчнийг орон нутгийн оюутнуудаас шалгаруулна.

Суралцах сургуулиуд ба чиглэлүүд:
  • МУИС – Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи
  • АШУҮИС – Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй
  • ХААИС – Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал
  • ШУТИС – Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй биотехнологи, микробиологи, инженерчлэл

Тэтгэлэгт хөтөлбөрт эдгээр сургуулиудад элсэн заасан мэргэжлээр нэгдүгээр курсээ амжилттай төгссөн, орон нутагтаа эргэн ажиллах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой.

Хөтөлбөрт жил бүр 100 орчим оюутныг сурлагын амжилтаар нь сонгон шалгаруулж, сургалтын тэтгэлэг олгох бөгөөд сургуулиа төгсөөд өөрийн орон нутагтаа эзэмшсэн мэргэжлээрээ гурван жил ажиллах нөхцөлтэй юм.

“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” нь 12 жилийн турш үргэлжилж, нийт 5 сая гаруй ам.долларын буцалтгүй санхүүжилт хийгдэнэ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад бүртгүүлэх дэлгэрэнгүй мэдээллийг хамтран хэрэгжүүлэгч дөрвөн их сургуулиар дамжуулан холбогдох мэргэжлээр нэгдүгээр курсээ төгсөж буй бүх оюутнуудад хүргүүлж ажиллана.

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэлийг агаарын бохирдол бууруулахтай хослуулан чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН 16 ОЛДВОРЫГ ЭХ ОРОНДОО БУЦААН АВЧИРЛАА
ТАНИЛЦ | Хилийн боомтуудын энэ сард ажиллах цагийн ХУВААРЬ
Багийн бага сургуулийг байгуулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?