HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Спорт

“Азийн Залуучуудын V пара наадам”-д Монголын баг тамирчид оролцож байна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 12 сарын 08

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан нартай Монголын үндэсний паралимпын хорооны Ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уулзаж, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2025 оны 12 дугаар сарын 07-14-ны өдрүүдэд болох “Азийн залуучуудын V пара наадам”-д Монголын баг тамирчдыг оролцуулах асуудлыг хэлэлцлээ.

ССАЖЗЯ болон БТСУХ-ны зүгээс Үндэсний шигшээ багт харьяалалтай зарим пара спортын тамирчдын зардлыг шийдвэрлэн өгч, П.Батсайхан Ерөнхийлөгчтэй “Шунхлай холдинг” ХХК нийт баг тамирчдын зардалд зохих санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн байна. Баг тамирчдын зардлыг богино хугацаанд шийдэн, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн “Шунхлай холдинг” ХХК-ийн хамт олонд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс талархал илэрхийлье.

Түүнчлэн наадамд оролцох өсвөрийн баг тамирчдад ГБХНХЯ, ХГБХХЕГ болон Хүүхдийн төлөө сан, МҮОХ-ноос зохих дэмжлэгийг үзүүлжээ.

“Азийн залуучуудын V пара наадам”-д 35 улсын 1,500 баг тамирчид 11 спортын төрөлд 481 медалийн төлөө өрсөлдөнө. Түүнчлэн 650 албаны төлөөлөгч, 1000 сайн дурын ажилтан оролцох аж. Монголын баг тамирчид пара хөнгөн атлетикийн төрөлд 12, пара бочигийн спортод 5, пара пауэрлифтингийн өргөлтөд 1 нийт 18 тамирчин, 16 дасгалжуулагч, асран хамгаалагч, багийн албаны хүмүүс гэсэн 34 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.

Манай улсын гурван спортын төрлийн баг тамирчдын бүрэлдэхүүнд хөнгөн атлетикийн U20 насны ангилалд гүйлт, бөөрөнцөг түлхэлт, саваа мод шидэх болон жад шидэлтээр М.Золзаяа, С.Жавхланбадрал, Г.Амин-Эрдэнэ, Б.Хантүшиг, Г.Ган-Эрдэнэ, З.Тунамал-Эрдэнэ, Д.Тэмүүлэн нар, U17 насны ангилалд Г.Цэнд, Н.Амин-Эрдэнэ, М.Хүсэл-Эрдэнэ, Б.Баяр-Эрдэнэ, С.Энх-Амгалан нар оролцох юм. Харин пара бочигийн U22 насны ангилалд Д.Дагмидмаа, Б.Урангоо, Т.Мөнхдэмбэрэл, Б.Золзаяа, Б.Гавьяат нар өрсөлдөнө. Харин пауэрлифтингийн 54 кг-ын жинд залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Д.Жигмэд оролцохоор болсон.

Баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Дэд сайд Б.Мөнхтамир “CHANGENOW 2026” чуулганд цөлжилт, газрын доройтолд анхаарч, төвлөрөх цаг ирснийг онцолсон илтгэл тавилаа
НЕБ-ын 109 дүгээр сургуулийн 9-1 ангийн суралцагчид эв нэгдлийн төлөө хамтдаа суралцлаа
Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын зохион байгуулагч нартай уулзалт хийлээ
Нисдэг такси Токиогийн хотын тээврийн системд шинэчлэл хийнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?