HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

Яармагт 4-9 жилийн өмнө газар чөлөөлсөн боловч дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжээгүйн улмаас 26 айл хохирчээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 09 сарын 24

Улаанбаатар хот 2013-2023 он хүртэл гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлсэн. Үүний улмаас 640 өрх хохирсон байдаг. Дээрх хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгосон. Энэ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 өрхийн асуудлыг шийдвэрлэж, орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгсөн юм. Тэгвэл өнөөдөр НЗД-ын орлогч Л.Хосбаяр 26 өрхийн асуудлыг шийдвэрлэхээр хүлээн авч уулзаж, энэ онд багтааж хохирлыг барагдуулах, орон сууц эзэмшүүлэх эрхийг олгох талаарх шийдвэрийг танилцууллаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг орчимд 11.5 болон 46.1 га газарт дахин төлөвлөлт хийхээр 4-9 жилийн өмнө газрыг чөлөөлсөн ч төсөл хэрэгжээгүй. Үүний улмаас 26 айл хохирсон байна. 

Энэ үеэр Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 26 айл өрх сүүлийн 4-9 жилийн хугацаанд түрээсийн байр, хажуу өрөөнд амьдарч байсан. Үүнийг шийдвэрлэхээр хотын дарга Х.Нямбаатар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг орчим “А”, “Б” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх, гэрээ байгуулах эрх, төсөлд шаардагдах түр суурьшуулах зардал, холбогдох хөрөнгийн эх үүсвэр, төсөв тооцоог гарган ажиллахыг НОСК-д даалгасан. Энэ хүрээнд өнөөдөр газраа чөлөөлж, хохирсон хоёр байршлын 26 нэгж талбарын айл өрхийн асуудлыг шийдвэрлэснийг ийнхүү танилцуулж, санал солилцлоо” хэмээв. 

Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтнаар хэрхэн БҮРТГҮҮЛЭХ ВЭ
СХД-т олгогдсон хууль бус газрыг чөлөөлж улсын эмнэлэг барина
БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Аргентины супер од Лионел Месси албан ёсоор тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ
Зэсийн шинэ орд нээгдлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?