HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтнаар хэрхэн БҮРТГҮҮЛЭХ ВЭ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 01 сарын 31

Улаанбаатар хотод энэ оны наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Монгол Улсад анх удаа болох тус спортын наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 2500 орчим тамирчин 11 спортын төрлөөр өрсөлдөх юм. Үүнтэй холбогдуулан тус наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ.

Сайн дурын ажилтнаар бүртгүүлэгчид дараах шаардлагыг хангасан байна. 

  • 16 ба түүнээс дээш настай байх. /16-18 насны хүүхдүүд сайн дурын ажилтнаар ажиллах бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх/;
  • Сайн дурын ажилтнуудад зориулсан сургалт, идэвхжүүлэлтийн ажилд бүрэн хамрагдах боломжтой байх;
  • Наадам зохион байгуулах өдрүүдэд хамгийн багадаа өдөрт 6 цаг ажиллах боломжтой байх;
  • Ажил үүргээ цаг тухай бүрд нь биелүүлэх хариуцлагатай байх;
  • Хариуцаж авсан ажил үүргээ ухамсарлаж, багийн ажлыг орхигдуулахгүй ажиллах чин сэтгэлтэй байх зэрэг нийтлэг шалгуурыг тавьж байна.

Түүнчлэн сайн дурын ажилтны хариуцах ажил үүргээс хамааран гадаад хэлний (Англи, хятад, солонгос, япон) дундаас дээш түвшинтэй байх гэсэн нэмэлт шалгуур тавьж буй юм.

Зүүн Азийн залуучуудын наадамд сайн дурын ажилтан болсноор:

-Олон улсын томоохон тэмцээний арын зохион байгуулалтад ажилласнаар мэдлэг, туршлагаа ахиулна.

-Гадаад, дотоодын үе тэнгийн найз нөхөдтэй болохоос гадна спортын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, харилцаа холбоогоо тэлнэ.

-Багаар ажиллах ур чадвараа нэмнэ.

-Дэлхийн иргэн болж хөгжих, олон талын мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх сургалт, идэвхжүүлэх үйл ажиллагаанд хамрагдана.

-Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж, үе тэнгийн сайн дурын ажилтнуудын хамт дурсамж бүтээнэ.

-Өөрт оногдсон ажлаа сэтгэлтэй, хариуцлагатай хийснээр өөрийгөө бусдад таниулах боломж бүрдэнэ.

-Өөрийн сонирхдог спортын баг тамирчдаа хөгжөөн дэмжих боломж бүрдэнэ.

-Спортын байгууллага, холбоод, клубүүдийн төлөөлөлтэй хамтран ажиллаж, цаашид сонирхдог спортын төрлөөрөө хичээллэх таатай нөхцөл бий болно.

-“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын “Талархлын бичиг”-тэй болох зэрэг олон боломжийн эзэн болох юм.

Сайн дурын ажилтнаар хамрагдах хүсэлтэй хүүхэд, залуус та бүхэн дээрх шаардлагыг хангаж байвал доорх линкээр зочлон, сайн дурын ажилтны анкетыг 2023 оны хоёрдугаар сарын 28-ны дотор бөглөж илгээгээрэй.

Сайн дурын ажилтны бүртгэлийн линк: https://forms.office.com/r/rKnfGBHtar

Иргэдийн мэдээлэл, камерын хяналтаар хог хаягдлын 1000 гаруй зөрчил илрүүллээ
НЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн 85 шонд таг хийж, явган хүний зам дагуу ил гарсан 311 метр кабелийг цэгцэлж, булжээ
Газрын дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцоолжээ
Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?