HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

“Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад JICA хамтарч ажиллахад бэлэн”

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 23

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЖАЙКА – Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга асан ноён Танака Шиничи болон шинээр томилогдон ирсэн ноён Мияги Кэнсүкэ нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ноён Мияги Кэнсүк хүлээн авч, уулзаж байгаад талархал илэрхийлээд Жайка Монгол Улстай олон жил хамтын ажиллагаатай байж ирсэн. Тэр дундаа эрүүл мэнд бол бидний хамтын ажиллагааны чухал салбар гэдгийг дурдаад цаашид эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгав.

Танака Шиничигийн хувьд ЖАЙКА-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын даргаар 2,5 жил ажиллаад буцаж байгаа аж. Тэрбээр юуны өмнө өнгөрсөн хугацаанд үргэлж дэмжлэг үзүүлж ирсэн Эрүүл мэндийн яамны хамт олонд талархал илэрхийлье гээд хөрөнгө оруулалтын төслүүд бүгд амжилттай хэрэгжээд дууссан. Өнөөдрийн байдлаар Сувилагч, эх баригч нарын төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах, Сүрьеэ болон ям өвчнөөс сэргийлэх монгол, японы хамтарсан судалгааны гэсэн хоёр төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. КОВИД-19 цартахлын үед хэрэгжүүлсэн төслүүд дээр зарим эргэж харах зүйл бий. Мөн өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд Ерөнхий боловсролын хоёр сургууль дээр Япон Улсын төрийн бус байгууллагатай хамтран шүдний үзлэгийг амжилттай хийж, дуусах шатандаа орсон. Манай байгууллагын зүгээс хүүхдийн шүдний өвчлөлийн тал дээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Сайд Т.Мөнхсайхан уулзалтын үеэр, хоёр төслийн хэрэгжилт дээр анхаарах хандуулж ажиллахаа уламжлаад эрүүл мэндийн салбар сүүлийн жилүүдэд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд дорвитой арга хэмжээ авч Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийг батлуулсан. Үүний хүрээнд ЕБС-ийн үдийн хоол, эрүүл мэндийн боловсрол олгогч багшийг бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулж, сургуульд суурилсан эрт илрүүлгийг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал энэ жил зургаан настай хүүхдүүдэд нүд, шүд, зүрх судасны үзлэгийг хийнэ. Цаашид эрт илрүүлгийг тогтмол хийх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах тал дээр ЖАЙКА-тай хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.

Эрүүл мэндийн яам

Сурагчдын бие даалтын долоо хоног эхэллээ
Албан тушаалаа ашиглан зөвлөх үйлчилгээний тендерт шалгарч, өөрт давуу байдал үүсгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР | ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ
ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХӨЛБӨМБӨГЧИД БЭЛТГЭЛИЙН ЗУСЛАНТАЙ БОЛОВ
ТАНИЛЦ: Хилийн боомтуудын 11 дүгээр сард ажиллах болон түр хаах өдрүүд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?