HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

“Шөнөдөө хасах хэмд хүрч байгаа учраас асфальт хучилтыг өдрийн цагаар хийхээс өөр аргагүй”

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 23

Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж байна. Уг замыг 4 хоног хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээх юм. Улаанбаатар хотоос нийт 87 байршилд 162.3 авто замыг энэ жил шинэчилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зөвхөн амралтын өдрүүдээр гол замуудад асфальт хучилт хийж байсан. Тэгвэл энэ долоо хоногт цаг агаар шөнөдөө хасах хэмд хүрч байгаа учраас замын ажлыг өдрийн цагаар явуулах болсон талаар албаны хүнээс тодрууллаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Улаанбаатар хотод зам, засварын 41 ажил хэрэгжээд явж байна. Хэд хэдэн ажлыг зэрэг гүйцэтгэхэд асфальт завод, дэвсэгч хүрэлцээ багатай. Манай хотод нийт 6 асфальт завод ажиллаж байна. Нэг асфальт завод хамгийн ихдээ 1000-1500 тонн асфальт гаргах хүчин чадалтай. Хоёрдугаарт, асфальтаар хучилт хийсний дараа дэвсэгч явуулахад нэг байршилд багадаа 2 болон 3 дэвсэгчээр зэрэг ажил хийдэг. Гэтэл Улаанбаатар хотод нийт 15 дэвсэгч байна. Бид эдгээр дэвсэгчийг бүгдийг ашиглахад хамгийн дээд тал нь 4-5 байршилд авто замын ажил хийх боломжтой. Өнгөрсөн хугацаанд дандаа амралтын өдрүүдээр гол замуудыг хааж, засаж байсан бол энэ долоо хоногоос шөнөдөө хасах хэм рүү орж, хүйтэрч байгаа учраас өдрийн цагаар зам засварын ажлыг яаравчлуулах хэрэгтэй болсон. Хасах хэмд асфальт хучилт авах боломжгүй байдаг. Цаг агаараас гадна 4-5 байршилд зам хаахаар ажиллах хүч, техник хэрэгсэл дутдаг. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан замын ажлыг өдрийн цагаар хөдөлгөөнийг аль болох эергээр зохицуулж явуулж байна. “Маршалын гүүрэн дээрх асфальт бетон хучилтыг хуулаад байна” гэж хүмүүс асуусан байсан. Үүнд хариулт болгож хэлье. Замыг засахад гүүрийг стандартад нийцүүлэхийн тулд асфальт бетон хучилтын өнгө үеийг хуулж, шинээр дэвсдэг. Өмнө нь ч гэсэн бүх гүүрийг үүнтэй адил засаж байсан” гэдгийг хэлэв.

Энэ онд Улаанбаатар хотын ихэнх гол гудамжийн авто замыг шинэчилж буй. Замын ажил өмнөх жилүүдтэй харьцуулахад ихээр хийгдэж байгаа учраас иргэдээс нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хандахыг ажил гүйцэтгэгчид хүслээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна
Баянхошуу, Шархад дэд төвд нийт 220 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өглөө
Монгол улсын их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
ЖҮЖИГЧИН СИДНИ СУИНИ ЯАГААД ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫН ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЭВ
DAILY NEWS
APPLE-ИЙН ШИНЭ ГУРВАЛ | IPHONE 18 PRO, PRO MAX, IPHONE DUO
DAILY NEWS ЦАГ ҮЕ
ЛИСА “DREAM” ДУУНЫХАА БОДИТ ТҮҮХИЙГ ДЭЛГЭВ
DAILY NEWS
Японы дизайнер нүүдэлчдийн эрх чөлөөг Монгол гэрээр илэрхийлэв
From INNA
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?