HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Англи хэлний багш бэлтгэхэд Канад Улстай хамтарна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 17

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулгын хамт Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэтгэлэг, англи хэлний багш бэлтгэх хөтөлбөрт хамтран ажиллах талаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт англи хэлний 2000 багшийг гадаадын их сургуулиудад бэлтгэхээр тусгасан. Мөн Боловсролын яамнаас их, дээд сургуулиудын лекцийн 20 хүртэлх хувийг англи хэлээр явуулах бодлого баримталж байгаа. Үүнтэй холбоотойгоор англи хэлний багш нарын Канад Улсад бэлтгэх, Чевнинг, Фулбрайтын адил Монгол, Канадын хамтарсан санхүүжилттэй тэтгэлгийг бий болгох чиглэлээр хамтран ажиллах саналыг Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлэв.

Монгол, Канад хоёр улс нь сургалтын олон түвшинд хамтран ажилладаг бөгөөд сургуулийн өмнөх боловсролыг дэмжих чиглэлд ихээхэн анхаардаг болохыг Элчин сайд Сандра Шуфани онцлов. Канадаас хөгжиж буй орнуудын эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилготой “Вэлүү сан” /Veloo Fund/-гаас манай улсын гэр хорооллын бүсэд хоёр цэцэрлэг байгуулсан нь Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” 1, 2 дугаар цэцэрлэг юм. Тус улс 2017 оноос эхлэн Зүүн өмнөд Ази /АСЕАН/-ийн улсуудад зориулан “SEED” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрт Монгол Улсын оюутнуудыг хамруулдаг болохоор ажиллаж буйгаа Элчин сайд Сандра Шуфани хэллээ.

Хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ба цаашид улам өргөжүүлнэ гэдгээ талууд илэрхийлж, англи хэлний багш бэлтгэх хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцон, хамтран ажиллахаар болов.

БОЛОВСРОЛЫН ЯАМ

Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болгов
ТАНИЛЦ: Орон нутгийн сонгуульд санал өгөх ЗААВАР
Тээврийн Прокурорын газраас “Хотын соёл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
JCI байгууллагын залуус 2025 оны Ази, Номхон далайн бүсийн чуулганыг зохион байгуулж, 20 сая ам.долларын эдийн засгийн эргэлт бий болгов
Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15,3 км нүхэн гарц бүхий авто зам барина
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?