HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Эмэгтэйчүүд | Үтрээний хуурайшилт ба урьдчилан сэргийлэх нь

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 08 сарын 26

Үтрээний хуурайшилт нь бүх насны эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог. Үтрээний хуурайшилт болон эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үрэвсэлт өвчин хоорондоо холбоотой гэдгийг та мэдэх үү? Тэгвэл танд  бяцхан зөвлөгөө өгье. 

Үтрээний хуурайшилт гэдэг нь шүүрэл ялгаруулах булчирхайн үйл ажиллагаа буурахыг хэлэх бөгөөд дааврын алдагдал, үрэвслээс үүдэн тухайн булчирхайн үйл ажиллагаа буурдаг. Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд үтрээний хуурайшилт элбэг тохиолддог. Энэ үед эстроген /эмэгтэйчүүдийн даавар/ даавар багассантай холбоотой үтрээний PH / үтрээний орчин/ өөрчлөгдөж хэвийн чийгшилт алдагддаг.  PH ихэсч үтрээний орчин хүчиллэг болсноор үтрээний хана нимгэрч гэмтэл, халдварт өртөх эрсдэл ихэсдэг. 

Түүнээс гадна шээсний сүвд өөрчлөлт орон үтрээнээс эмгэг үүсгэгчид /нян бактери, вирус/ болон мөөгөнцрүүд нэвтрэн ордог. Иймээс цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүдэд шээс бэлгийн замын халдвар /цистит/ хавсардаг болно. Энэ үед эмэгтэйчүүд үтрээний үрэвслээ эмчилэх нь хангалтгүй бөгөөд хавсарсан эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. 

Үтрээний хуурайшилт нь бүх насны эмэгтэйчүүдэд дараах шалтгаанаар үүсдэг . Үүнд: 

  1. Хөхүүл үед- Сүү ялгарч байгаа үед окситоцин дааврын нөлөөгөөр эстрогены ялгарал буурч үтрээ хуурайшиж эхэлдэг. Жирэмсний өмнө болон төрсний дараах 1 жил хүртэлх хугацаанд тохиолдох нь хэвийн үзэгдэл юм.  
  2. Жирэмснээс хамгаалах эм– Удаан хугацаагаар жирэмснээс хамгаалах дааврын хавсарсан бэлдмэл хэрэглэснээр прогестроны хэмжээ ихсэж үтрээний хэвийн ажиллагаа алдагдаж батгашиж, хуурайших гэх мэт сөрөг нөлөө гардаг. Энэ үед хамгаалах аргаа солих нь хамгийн зөв шийдэл бөгөөд тоохгүй явах нь умайн хавдар, элэгний хатуурал үүсгэж болно. 
  3. Буруу ариун цэврийн хэрэглэл– Бэлгийн харьцаанд орохоос бусад үед хуурайшилт үүсэж байвал таны ариун цэврийн хэрэглэл таарахгүй байна гэсэн үг. Ариун цэврийн хэрэглэл / ялангуяа өдөр тутам байнга хэрэглэхэд / синтетик материалаас харшилж үтрээний ялгадас ихсэх ч харилцааны үед хуурай мэдрэмж төрдөг. Тиймээс өөрт тохирох материалаар хийгдсэн бүтээгдэхүүнийг сонгож даавуун дотоож өмсөөрөй. 
  4. Хэт их чихрийн хэрэглээ: Чихэр, халуун ногоо нь эр бэлгийн дааврын нэмэгдүүлэн, эм дааврыг бууруулдаг. Эмчилгээ мэдээж зохистой хоолны дэглэм юм . 
  5. Ханиад-Ханиад хүрэх үед үрэвслийн медиатруудаас үүдэн биеийн шингэний тэнцвэр алдагддаг учраас үтрээ хуурайшдаг. Ханиад эдгэрэхтэй холбоотой үтрээ хэвийн байдалдаа ордог тул энэ тал дээр санаа зовох зүйл байхгүй  
  6. Тамхи – Тамхи татах нь цусан дахь хүчилтөрөгчийг багасгаснаар үтрээнд очих цусны урсгал буурч, үтрээний шүүрлийн булчирхай хатингаршил болоход нөлөө үзүүлдэг. Мөн эстроген дааврыг бууруулдаг мэдээж никотиноос татгалзах нь үндсэн эмчилгээ юм. 
  7. ЦЭВЭРШИЛТ– Хамгийн элбэг тохиолддог бөгөөд цэвэршилтийн үед эмэгтэй дааврын үйл ажиллагаа буурч үтрээний булчирхайн үйл ажиллагаа буурдаг.  Тэгэхээр эмэгтэйчүүдийн даавар хэрэглэх шаардлагатай юм.

Үтрээний хуурайшилтаас хэрхэн сэргийлэх вэ?

  1. Үтрээний үрэвслээ эмчлэх : Дээр хэлсэнчлэн үтрээний үрэвсэл нь үтрээний хуурайшилт үүсгэж болно. Учир нь эмгэг үүсгэг нь үтрээний орчинг өөрчлөн үтрээний булчирхай ажиллах нөхцлийг алдагдуулдаг. Энэ үед мазокын шинжилгээ өгч эмгэг үүсгэгчийн эсрэг эмчилгээ хийхийн хажуугаар нь үтрээний орчинг хэвийн болгох зорилгоор лукол эмийг хэрэглээрэй. 
  2. Сул хувцас өмсөх -Хэт бариу хувцас нь үтрээнд агаарын нэвтрэлтийг хориглож эмгэг үүсгэгч үржих таатай орчин болдог. Нүдэнд үл харагдах ч анус, шээсний сүв, үтрээнээс байнгийн шингэн ялгарч холилдон эмгэг үүсгэж байдаг тул өдөр бүр дотоожоо сольж байгаарай. 
  3. Ариун цэврийг сахих -Бэлэг эрхтэн загатнахыг болиулах хамгийн энгийн арга бол ариун цэврээ сахих юм. Та бэлэг эрхтнээ тогтмол буцалсан бүлээн усаар угааж, цэвэрлэх шаардлагатай. Бэлэг эрхтнээ чийгтэй байхад хувцас өмсөх нь асуудал үүсгэж, загатнуулж мэднэ. 
  4. Үтрээ нь өөрийгөө цэвэрлэдэг эрхтэн.Тиймээс та хурц үнэртэй, бактерийн эсрэг үйлчилгээтэй саван хэрэглэж, үрж угаах шаардлагагүй.
  5. Ашигтай бактери хэрэглэх– Ашигтай бактери  нь үтрээний Ph орчинг тэнцвэржүүлж эмгэг бактери үржихээс сэргийлнэ. Та ашигтай бактери сонгохдоо найрлаганд нь Лактобацил байна уу гэдгийг анхаараарай. 

НҮҮДЭЛЧИН 2025 | 362 өвийг Монгол Улсын Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд бүртгэсэн
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа
“Нархан” хотхоны ус зайлуулах шугамыг маргааш угсарч дуусна
Насжилт тэтгэврийн даатгалын санд ачаалал үзүүлэх хандлагатай байна
DISNEY POP-UP STORE НЭЭГДЛЭЭ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?