HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Энэ зун сурчихвал ирээдүйд хэрэг болох ДОЛООН ЧАДВАР

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 06 сарын 10

Хэрэв “Ирээдүйд амжилттай явахад хамгийн хэрэгтэй зүйл юу вэ?” гэж асуувал зарим хүн сайн сургууль эсвэл мөнгө гэж хариулж магадгүй. Гэхдээ хөдөлмөрийн зах зээл, технологи, амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед хүмүүсийг бусдаас ялгаруулдаг зүйл нь зөвхөн мэдлэг биш, харин ур чадвар. Сонирхолтой нь эдгээр чадварын ихэнхийг сургууль дээр заадаггүй. Харин зуны амралт шиг чөлөөт цагтай үедээ өөрөө хөгжүүлэх боломжтой байдаг. Тиймээс энэ зун сурчихвал ирээдүйд олон жил хэрэг болох долоон чадварыг танилцуулъя.

Агуулга
  • 1. Мэдээллийг шүүж унших чадвар
  • 2. Англи хэл
  • 3. AI ашиглах чадвар
  • 4. Илтгэх, өөрийгөө илэрхийлэх чадвар
  • 5. Санхүүгийн суурь мэдлэг
  • 6. Өөрөө суралцах чадвар
  • 7. Тууштай байх чадвар

1. Мэдээллийг шүүж унших чадвар

Өдөр бүр бид хэдэн зуун мэдээлэл харж, уншдаг. Гэхдээ бүгд үнэн байдаггүй. Энэ бүгдэд шууд итгэх биш эх сурвалжийг нь шалгаж сурах нь XXI зууны хамгийн чухал чадваруудын нэг болжээ. Хэн хэлсэн бэ? Хэзээ нийтлэгдсэн бэ? Өөр эх сурвалжууд юу гэж байна? Эдгээр асуултыг өөрөөсөө асууж сурвал худал мэдээлэлд хууртах нь эрс багасах юм.

2. Англи хэл

Англи хэл бол дэлхийтэй холбогдох хэрэгсэл. Дэлхийн шилдэг их сургуулиудын хичээл, шинэ судалгаа, технологийн мэдээ, ажлын боломжуудын ихэнх нь англи хэл дээр байдаг. Өдөрт ердөө 15 минутыг шинэ үг сурах, англи подкаст сонсох, хадмалтай кино үзэхэд л хангалттай. Гол нь тууштай.

3. AI ашиглах чадвар

Өмнөх үеийнхэн компьютер ашиглаж сурах шаардлагатай байсан бол өнөөдрийн залууст хиймэл оюун ухаан ашиглаж сурах шаардлага тулгарч байна. AI нь гэрийн даалгавар хийх машин биш. Харин мэдээлэл цуглуулах, санаа боловсруулах, орчуулах, зураг бүтээх, код бичих зэрэг олон ажилд туслах хэрэгсэл юм. Мөн ирээдүйд биш, AI-г ашиглаж чаддаг хүмүүс илүү давуу талтай байх магадлал өндөр.

4. Илтгэх, өөрийгөө илэрхийлэх чадвар

Гайхалтай санаатай хүн олон байдаг. Харин тэр санаагаа ойлгуулж чаддаг хүн цөөн. Сургууль, их сургууль, ажил, бизнес гээд хаана ч очсон өөрийн бодлоо тодорхой илэрхийлэх чадвар хэрэг болно. Үүнийг хөгжүүлэх хамгийн энгийн арга бол өдөр бүр ном чангаар унших, богино тэмдэглэл бичих, эсвэл сонирхсон сэдвээрээ найздаа тайлбарлаж өгөх юм.

5. Санхүүгийн суурь мэдлэг

Анхны цалингаа авахаас өмнө мөнгөний талаар ойлголттой болсон байвал амьдрал хамаагүй амар байдаг. Орлого гэж юу вэ? Хуримтлал гэж юу вэ? Хөрөнгө, өр төлбөр хоёрын ялгаа юу вэ? Эдгээрийг эрт ойлгосон хүн ирээдүйд мөнгөө илүү зөв удирдах магадлал өндөр.

6. Өөрөө суралцах чадвар

Дэлхий ертөнц маш хурдан өөрчлөгдөж байна. Өнөөдөр эрэлттэй байгаа мэргэжил 10 жилийн дараа байхгүй ч байж мэднэ. Тиймээс хамгийн үнэ цэнтэй чадвар бол шинэ зүйл сурах чадвар юм. YouTube, онлайн сургалт, ном, подкаст ашиглаад бие даан суралцаж чаддаг хүн ямар ч өөрчлөлтөд дасан зохицох боломжтой.

7. Тууштай байх чадвар

Энэ жагсаалтын хамгийн энгийн мөртлөө хамгийн хэцүү чадвар. Олон хүн эхэлдэг ч цөөн хүн л үргэлжлүүлдэг. Өдөр бүр 10 минут ном унших, 20 шинэ үг цээжлэх, нэг жижиг зорилгоо тасралтгүй хийх нь авьяасаас илүү үр дүн авчирдаг. Амжилт ихэнхдээ нэг том үйлдлээс биш, олон жижиг зуршлын нийлбэрээс бүтдэг.

Эцэст нь хэлэхэд энэ зун чи заавал өндөр бүтээмжтэй байх албагүй. Гэхдээ ирээдүйн өөртөө зориулаад нэг шинэ чадвар сурчихвал хэчнээн гайхалтай вэ. Магадгүй хэдэн жилийн дараа эргээд харахад энэ зун сурсан англи хэлний үгс, анхны хадгаламж, эсвэл анх удаа AI ашиглаж үзсэн туршлага чинь амьдралынхаа хамгийн зөв хөрөнгө оруулалтын нэг байсан гэж бодогдох ч юм билүү. Тиймээс зүгээр л эхлээд үз. Ер нь тэгээд үүнийг дуустал уншина аа гэдэг чинь чамд хэдийн хүсэл эрмэлзэл байгааг илтгэж байна.

БНСУ-ын iCORE Mongolia, Google-ийн Монгол дахь төлөөлөгч Гэрэгэ Эдтек ХХК-ийн Гүйцэтгэх захирал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
АНУ-ААС ДӨРВӨН ЗҮТГҮҮР МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ОРЖ ИРЭВ
Арматурын шалгалтаар ТОНН тутамд 78,5 кг дутуу байгааг тогтоожээ
БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс
Эмээлт дэх махны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоов
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?