HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв”-ийг нээлээ

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 24

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан систем ашиглан илрүүлэх “Теле камерын нэгдсэн төв”-ийг өнөөдөр нээлээ. Уг технологийн дэвшил нь Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал болох авто замын түгжрэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд гэмт хэрэг, зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх камерын нэгдсэн систем юм. 

Өмнө нь нийслэл, дүүрэг, хороод нэгдсэн системгүй, хяналтын камерын ашиглалт хангалтгүй байсан. Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв” болон есөн дүүргийн Засаг даргын дэргэд Теле камерын хяналтын дэд төвийг байгуулснаар камеруудын дүрс мэдээллийг нэгтгэж, нэгдсэн удирдлагад оруулах, нэгдсэн удирдлагын төвөөс дэд төвүүд хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бий болголоо.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд нийслэл хотыг бүтээмжтэй, ухаалаг болгох ажлын эхлэл теле камерын систем болж байна. Уг систем нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлж, түгжрэлээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг цаг алдалгүй таслан зогсоох зорилготой. Мөн зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулаад зогсохгүй цаашдаа ухаалаг, бүтээмжтэй Улаанбаатар хотын эхлэл болно” гэлээ.

“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ийн захирал Ч.Хувьзаяа “Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөний удирдлагын төвд 2606 камераар 10 төрлийн зөрчлийг илрүүлж, иргэд, олон нийтэд мессеж хэлбэрээр мэдээлэл хүргээд эхэлсэн. Ингэснээр бид замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх тээврийн хэрэгслийн бодит цагийн өгөгдөл, дата мэдээллийг авдаг. Үүнд үндэслэн гэрлэн дохио болон авто замын зохион байгуулалтыг ухаалгаар зохицуулах боломж бүрдлээ” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна
UB Drone Battle уралдааныг зарлалаа
Ажлын байран дээрх дадлагажигчийн хөтөлбөрийг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ
Монголд элсэн чихрийн үйлдвэр байгуулна
Шатахууны тээвэрлэлтийг өдрийн цагаар хийх хүсэлтийг хотын дарга Х.Нямбаатарт хүргүүлжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?