HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

1200 үнээ бүхий “Сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор”-ын шавыг тавилаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 06 сарын 05

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко манай улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Бартош Сергей Иванович, Аж үйлдвэрийн сайд Рогожник Александр Николаевич болон албаны төлөөлөгчид Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай уулзалт хийн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах 5 санамж бичгийг үзэглэсэн.

Нийт 1200 үнээ бүхий ‘’Сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор’’ 2 аж ахуй байгуулах бүтээн байгуулалтын шав тавих болон орон нутгийн онцлогт тохирсон үүлдэр бий болгох судалгааны ажлаар Бүгд Найрамдах Беларусь Улстай хөдөө аж ахуйн салбарын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна.

Тус 2 аж ахуйг Сэлэнгэ аймагт байгуулах бөгөөд сүүний чиглэлийн үхэр үржүүлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үхрийн чанар, нэгжээс авах ашиг шим, үхрийн үүлдэрлэг байдлыг сайжруулах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, сүү импортыг бууруулах цаашид экспортыг дэмжих зорилготой.

Мөн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын хамтарсан трактор угсрах “Минскийн тракторын үйлдвэр” нээлттэй хувьцаат компанийг Монгол Улсад байгуулах, Малын тэжээл бэлтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуй салбарт боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр, шинэ үр тариа, сорт ханган нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
Хүүхэд 12-14 насандаа бие даах чадварт илүү суралцдаг
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЗОАН ХАНЬ ДАМТАЙ УУЛЗЛАА
ЗӨВЛӨГӨӨ | Шүдээ хэрхэн зөв угаах вэ
Харах бараагүй, үзэгдэх мөргүй нуугдмал амьдралтай шилүүс хэмээх амьтны тухай
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?