HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Хүнсний харшил амь насанд АЮУЛТАЙ юу

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 06 сарын 04

Харшил өвчний тархалт сүүлийн 30-40 жилийн хугацаанд дэлхийн нийт хүн амын дунд мэдэгдэхүйц өсөж байна. Тэр дундаа хүнсний харшил болон эмийн харшил нь сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөх хандлага ажиглагдаж буй. Судалгаанаас үзэхэд дэлхийн нийт хүн амын 2.5 хувь орчим нь хүнсний харшилтай гэгддэг боловч тархалтын мэдээлэл нь өргөн хүрээтэй бөгөөд 1-10 хувь хүртэл хэлбэлздэг.

Агуулга
  • Тэгвэл хүнсний харшил гэж юу вэ?
  • Хүнсний харшлын шалтгаан
  • Хүнсний харшил ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
  • Хүнсний харшил нь хүнсний мэдрэг байдалтай ижил үү?
  • Хүнсний харшил үүсгэх өндөр магадлалтай хүнсний бүтээгдэхүүнүүд
  • Нийтлэг тохиолдох хүнсний харшлын төрлүүд

Тэгвэл хүнсний харшил гэж юу вэ?

Ямар нэгэн хүнсний улмаас дархлаа тогтолцоо зохисгүй, хэтрүүлсэн урвал үзүүлэхийг хүнсний харшил гэнэ. Гол төлөв харшил төрүүлэгч хүнсийг хэрэглэсний дараагаар хоолой, уруул, ам хавдаж, улаан тууралт гарч загатнах шинж тэмдгээр илэрнэ. Хүнсний харшил нь хурц болон аажим явцтай гэж хоёр хуваагддаг. Хурц хэлбэр нь харшил төрөгчийг хэрэглэснээс 24 цагийн дотор илэрдэг бол аажим явцтай харшил нь харшил төрөгчийг анх хэрэглэхэд шинж тэмдэг илрэхгүй байж болно.

Хүнсний харшлын шалтгаан

Хүнсний харшил нь аль ч насны хүмүүст тохиолдох боломжтой юм. Хоол хүнс нь уураг, нүүрс ус, өөх тос, төрөл бүрийн витамин, эрдэс бодис агуулдаг ба тэдгээрээс хамгийн түгээмэл аллерген нь уураг юм.

Харшлын урвал нь ямар ч хоол хүнснээс үүсэж болох ч газрын самраас шалтгаалах нь элбэг. Үүнээс гадна далайн гаралтай хүнс, гүзээлзгэнэ, өндөг зэргээс харшлах боломжтой. Түүнчлэн будаг агуулсан болон удаан хадгалсан хоол хүнсэнд харшлын урвал үүсдэг байна.

Хүнсний харшил нь багтраа, экзем, харшлын ринит болон бусад төрлийн харшилтай нөхцөлд тохиолдох нь элбэг байх аж.

Хүнсний харшил ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

Уг өвчний шинж тэмдэг нь хэлбэрээсээ хамааран харилцан адилгүй байна. Дараах шинжүүд нийтлэг ажиглагдана:

  • Хоолой ам, уруул хавдах, загатнах
  • Биеэр улаан тууралт гарч загатнах
  • Дотор муухайрах, бөөлжих, суулгах
  • Бие бүхэлдээ загатнахгүйгээр хавагнах, ялангуяа нүүр, ам, хоолой хавагнах
  • Амьсгал давчдаж хоолой сөөх
  • Цээж болон хэвлий орчим өвдөх

Зарим тохиолдолд хүнсний харшил нь анафилакси (харшлын хүнд хэлбэрийн хариу урвал) үүсгэж амь насанд аюул учруулах эрсдэлтэй. Хэрэв танд хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

Харшлын шинж тэмдгүүд нь арьс, зүрх судасны болон амьсгалын тогтолцоонд нөлөөлдөг тул харшилтай гэж үзэж байгаа тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна.

Хүнсний харшил нь хүнсний мэдрэг байдалтай ижил үү?

Үгүй. Хүнсний мэдрэг байдал буюу “Food intolerance” нь тодорхой хүнсний бүтээгдэхүүнийг хоол боловсруулах тогтолцоо хүлээж авч чадахгүй байгааг илтгэж байдаг. Өөрөөр хэлбэл хүнсний мэдрэг байдал нь хоол боловсруулах тогтолцоотой холбоотой. Харин хүнсний харшил нь дархлаа тогтолцооны хариу урвалтай холбоотой юм. Хэдийгээр илрэх шинж тэмдгийн хувьд ижил төстэй тал олон ч эдгээрийг нэг зүйл гэж ойлгох нь буруу юм.

Тодруулах нэг жишээ дурдахад, хүнсний хэт мэдрэг байдалтай тохиолдолд та тухайн хүнсийг бага хэмжээгээр хэрэглэхэд ямар нэгэн зовуурь, таагүй мэдрэмж төрөхгүй. Харин харшил төрөгч хүнсийг маш бага хэмжээтэйгээр хэрэглэсэн ч харшлын хариу урвалын шинж тэмдгүүд ажиглагдана.

Хүнсний харшил үүсгэх өндөр магадлалтай хүнсний бүтээгдэхүүнүүд

Үнээний цэвэр сүү, өндөг, загас, далайн бүтээгдэхүүн, загасны түрс, улаан буудай, хөх тариа, лууван, улаан лооль, чинжүү, зэдгэнэ, бөөрөлзгөнө, киви, хан борогцой, анар, амтат гуа, жүржийн бүх төрлүүд, цитрус жимс, цэвэр кофе, дал модны самар, шоколад, мөөг, зөгийн бал зэрэг хүнс багтана.

Гэвч хүн бүрийн дархлаа тогтолцооны онцлогоос шалтгаалан харшил төрөгч хүнсэнд үзүүлэх хариу урвал харилцан адилгүй байдаг. Нэг хүнснээс харшилдаг ч бусад хүнснээс харшилна гэсэн үг биш юм.

Нийтлэг тохиолдох хүнсний харшлын төрлүүд

Хоол хүнсний харшил нь эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлөөд зогсохгүй амьдралын чанарт ч мөн сөрөг үр дагавар авчирдаг. Харшил нь хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалахаас гадна тухайн хүний бие организмын дархлаа, бодисын солилцоо үйл ажиллагааны идэвхжлээс хамаарна.

Сүүний харшил. Сүү хэрэглэсний дараагаар таны арьс бэржийх, бөөлжих зэрэг урвалууд илэрч болно. Уг төрлийн хүнсний харшилтай гэдгээ мэдсэн тохиолдолд сүү болон сүүн бүтээгдэхүүнээс татгалзах шаардлагатай.

Өндөгний харшил. Энэ төрлийн харшил нь хүүхдүүдэд насанд хүрэгчдээс илүүтэйгээр тохиолдоно. Ялангуяа өндөгний цагаанаас үүдэж харшил бий болох нь олонтаа.

Улаан буудайн харшил. Хэрэв та улаан буудайн харшилтай бол ходоод гэдэс хямрах, арьсан дээр тууралт үүсэх, хамрын нусгай, амьсгалын багтрааны шинж тэмдэг илэрнэ. Харшлын урвалаас урьдчилан сэргийлэх цорын ганц арга зам нь улаан буудайнаас зайлсхийх явдал юм.

Газрын самрын харшил. Уг төрлийн хүнсний харшилтай тохиолдолд ихэвчлэн харшлын хурц урвал илэрдэг. Тийм учраас хэрэглэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүнийг орц найрлагыг сайтар шалгаж байх хэрэгтэй юм.

Загасны харшил. Энэ төрлийн харшил нь насанд хүрэгчдэд илүүтэйгээр тохиолдоно. Гол төлөв уруул хавдах, ам загатнах, гэдэс өвдөх зэрэг нийтлэг шинжүүдээр илэрнэ.

Хэрхэн болзошгүй харшил өдөөгч хүчин зүйлсийг тодорхойлох вэ?

Хэрэв та өөрийгөө харшилтай хэмээн сэжиглэж байвал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Түүнчлэн харшлын сорилд хамрагдаж, чухам юунаас үүдэж харшлын урвал явагдаж байгааг тодорхойлохын зэрэгцээ тэдгээрээс урьдчилан сэргийлэх боломжтой болох юм.

Өдөр бүр иддэг зүйлээ санах нь багагүй хүндрэлтэй байдаг тул та хоолны тэмдэглэл хөтөлж эхлээрэй. Хоолны тэмдэглэлдээ юу идсэн, хэзээ идсэн, дараагаар нь ямар шинж тэмдэг илэрсэн зэргийг тэмдэглэж хэвших нь чухал юм.

Нүүрсний цахим арилжааг эхлүүлснээс хойш нийт 1.2 сая тонн нүүрс арилжаад байна
СУДАЛГАА | Нохой хүний сэтгэл хөдлөлийг таних чадвартай
Өнгөрсөн онд 30 улсын 2084 иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаажээ
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 10 сум, нэг тосгоныг хамруулж байна
Гадаадын иргэн, харьяатын газар бүх ангиллын визийг цахимаар олгож эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?