HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Бүтээн байгуулалт

ЭЕРЭГ | ҮНДЭСНИЙ НОМЫН САН 530 ХҮНД НЭГЭН ЗЭРЭГ ҮЙЛЧЛЭХ БОЛОМЖТОЙ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 05 сарын 27

Үндэсний Номын Сан 103 жилийн түүхэндээ 1951 онд анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий барилга ашиглалтад орж байснаас 73 жилийн дараа Салбар номын сангийн үйл ажиллагаа явуулах шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч байна.

Анх 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний Номын Сангийн шинэ иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлоох тухай зарлиг гарснаар анхны шавыг тавьж, 2014 онд барилгын ажлыг эхлүүлсэн ба 2024 онд ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагааг нь эхлүүллээ. 

Үндэсний Номын Сангийн шинэ барилга нь орчин үеийн дэд бүтэц, техник технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн барилга болж байгаа юм.

Үндэсний Номын Сан шинэ салбар номын сангаараа олон нийтийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн ном хэвлэлийг бүрдүүлж, цахим номын сан, олон талт хөтөлбөр үйлчилгээгээр бүх насны уншигчдад үйлчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлж үйлчилгээнийхээ хүрээ хүртээмжийг тэлж байна. Түүнчлэн хамтын ажиллагаа, инновацыг хөгжүүлэхэд чиглэсэн хурал зөвлөгөөний болон үзэсгэлэнгийн танхим, дуу, дүрс бичлэгийн студи, аудио, видео болон цахим уншлагын танхим, багаар ажиллах өрөө, бүтээлч танхим зэрэг бүтээлч орон зайн шийдэлтэй. 

Шинэ барилгын нээлтийн үеэр мөн Үндэсний Цахим номын сангийн нэгдсэн системийн нээлтийг хийж, Үндэсний Номын Сангийн шинэ барилгын бүтээн байгуулалтын гэрэл зургийн үзэсгэлэн, “Онцлох ном”-ын үзэсгэлэн дэглэжээ.

Монгол Улсын Үндэсний Номын Сан сан хөмрөгтөө байгаа ном хэвлэлийн 534 мянгыг нь шинээр нээж буй Салбар номын сандаа шилжүүлж, үлдсэн 3.0 сая орчим судар бичиг, сурвалж судлалын эх хэрэглэхүүн, ном хэвлэлээр Төв байр /хуучин барилга/-ндаа Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулна.

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар номын сангийн шинэ барилга нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж буюу Сүхбаатар дүүргийн зүүн талд, АНУ-ын ЭСЯ-ны урд буюу Сэлбэ голын баруун эрэг дагуу байрлаж байна.

ТАНИЛЦ | Маргааш дараах байршлуудад зам хаана
Л.Энх-Амгалан: Хонконгийн экспертүүдийг урьж, туршлага судална
Монголын эдийн засаг нүүрсний уналтад дарлуулж байна | Алт-3 аян яагаад хамгийн хэрэгтэй бодлого вэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо
ФОТО | Өнөөдөр алдарт дуучин Шакирагийн төрсөн өдөр тохиож байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?