HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Монголын эдийн засаг нүүрсний уналтад дарлуулж байна | Алт-3 аян яагаад хамгийн хэрэгтэй бодлого вэ

|
Мөнх-Отгон Мөнхбат
| 2025 оны 06 сарын 12

Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний хагаст нүүрсний зах зээлийн уналтаас шалтгаалсан томоохон сорилттой нүүр туллаа. Төсвийн орлого багасч, валютын нөөцийн дарамт нэмэгдэж, төгрөгийн ханш суларлаа.

Fitch Ratings-ийн зургаадугаар сарын 9-ний тайлангаас харахад Монголын нүүрсний экспорт энэ оны эхний дөрвөн сард 39 хувиар буурсан байна. Барааны нийт экспортын орлого 13 хувиар багасжээ.
Энэ нь улсын төсвийн орлогын томоохон эх үүсвэр гэнэт хумигдсан гэсэн үг юм.

Монгол Улс 2025 оны улсын төсөвт нүүрсний үнийг 105 ам.доллар/тонн-оор тооцож баталсан.
Гэвч өнөөдөр Монголын нүүрсний экспортын бодит үнэ 80 ам.доллар/тонн орчим болжээ.
Энэ нь төсөвлөсөн үнээс 25 орчим хувиар доогуур түвшинд байна. Өөрөөр хэлбэл, төсөвт орж ирэх байсан орлогын ихээхэн хэсэг алдагдаж байна. Төсвийн зардал өндөр хэвээр байхад орлого буурч байгаа нь улсын санхүүд хүчтэй дарамт үүсгэж байна.

Fitch-ийн тооцооллоор Монгол Улсын нийт төсвийн алдагдал энэ онд ДНБ-ий 3 хувьд хүрч магадгүй байна.
Гэтэл Засгийн газар анх 3 хувийн ашигтай төсөв баталсан байсан.

Үүн дээр нэмээд валютын нөөцийн дарамт нэмэгдэж байна.
Монголбанк инфляцын эсрэг арга хэмжээ болгож бодлогын хүүгээ 12 хувь болгон өсгөжээ.
Гэвч төгрөгийн ханш суларсаар байгаа бөгөөд энэ оны эхнээс хойш 4.3 хувиар унасан байна. Монгол Улсын гадаад валютын нөөц одоогоор 5.1 тэрбум ам.доллар байгаа. Гэсэн ч Монголбанкны гадаад өр 470 сая ам.доллараар нэмэгджээ.
Энэ нь нөөц цаашид хурдан шавхагдах эрсдэлтэйг харуулж байна.

Эдийн засгийн ийм хүндрэлтэй үед Монгол Улсад валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх бодит гарц хэрэгтэй байна. Энэ гарц нь өнөөдөр Алт-3 аян байх боломжтой.

Алт-3 аяны хүрээнд Монголбанк дотоодын алт олборлогчдоос алт худалдан авч, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилготой. 2025 оны эхний таван сард Монголбанк 8.5 тонн алт худалдан аваад байгаа. Хэрэв Алт-3 аяныг эрчимтэй хэрэгжүүлбэл нийт худалдан авах алтны хэмжээ энэ онд 10-15 тонн хүрэх боломжтой гэж тооцож байна.
Ингэснээр Монголын валютын нөөцөд 800 саяас 1 тэрбум ам.доллар оруулах боломж бүрдэнэ.

Энэ нь Монгол Улсын төгрөгийн ханшийг тогтворжуулах, гадаад өрийн дарамтыг бууруулахад маш чухал нөлөө үзүүлнэ.
Түүнчлэн хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд ч эерэг дохио болох юм. Гэхдээ Алт-3 аяныг хэрэгжүүлэхдээ заавал ил тод, хариуцлагатай байлгах ёстой. Байгаль орчны хамгаалалт, лицензийн шударга хуваарилалт зайлшгүй шаардлагатай. Мөн алтны орлого нь авлигагүй, төрийн санхүүг шууд дэмжих байдлаар зарцуулагдах ёстой.

Өнөөдөр Монгол Улс нүүрсний орлого дээр тулгуурласан эдийн засгийн загварынхаа хязгаарт ирээд байна.
Алт-3 аян бол валютын нөөцийг шууд нэмэгдүүлж, эдийн засгийн хүндрэлээс гарах хамгийн хурдан хэрэгжих гарц юм. Шинэ Засгийн газар бүрдэхээс үл хамааран Алт-3 аяныг ухаалаг, ил тод хэрэгжүүлэх нь Монгол Улсын өнөөгийн эдийн засагт хамгийн чухал алхам болж байна.

ЦАГ АГААР | Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Намрын мод тарих арга хэмжээний үеэр нийслэлд 559.8 мянга гаруй мод тарилаа
Үерийн гамшгаас хэрхэн бизнесээ хамгаалах вэ
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Өнөөдөр БЗД-ийн зарим хороонд цахилгаан тасална
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
18 ХОНОГ
HUMANZ
GenZ ажиглагч | 78 гишүүн хамжиж өргөн барьсан ч тамхи зардаг томчуудад “ЖУЛДСАН ХУУЛЬ”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?