HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Жирэмсэн үедээ согтууруулах ундаа хэрэглэх нь хэвийн үү ЭСВЭЛ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 05 сарын 10

Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэх нь хэвийн зүйл гэсэн буруу ойлголт байдаг ба энэ үед согтууруулах ундаа хэрэглэх нь урагт туйлын хортой. Тодруулбал алкоголь эхийн цусаар дамжин ихэст очиж, улмаар хүйн судсаар урагт хүрч яг л таны хүүхэд өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн мэт нөлөө үзүүлдэг. Жирэмсэн байх хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн бүх эмэгтэйчүүдийн хүүхэд ургийн согтуурлын хам шинж болон гажигтай төрөх албагүй. Гэхдээ өөрийн хүүхдийг согтууруулах ундаатай холбоотой гажиг болох түүнтэй холбоотой хөгжлийн бэрхшээлтэй төрөхөөс хамгаалах арга зам бол согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах юм. 

Жирэмсний хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх зохистой хэмжээ, хэрэглэж болох аюулгүй цаг үе гэж байдаггүй. Алкоголь нь жирэмсний аль ч гурван сарын хугацаанд урагт сөрөг нөлөө үзүүлдэг. Таны уусан бүх л зүйлийг хүүхэд бас ууж байна гэж ойлгох хэрэгтэй.

Дараах хүмүүс согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаарай. Үүнд:

• Та жирэмсэн болохоор оролдож байгаа бол
• Та жирэмсэн болсон байх магадлалтай бол
• Та жирэмсэн бол
Хэрэв жирэмсэн байхдаа согтууруулах ундаа хэрэглэвэл таны хүүхэд ургийн согтуурлын хам шинж болон согтууралтай холбоотой ургийн гаж хөгжил үүсэх эрсдэл нэмэгддэг.

СОГТУУРУУЛАХ УНДАА УРАГТ ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ

Алкоголь эхийн цусаар дамжин ихэсээр чөлөөтэй нэвтэрч, хүйн судсаар урагт очдог. Согтууруулах ундаа нь жирэмсний эхний гурван сард ургийн гажиг үүсгэх шалтгаан болдог. Тухайлбал, нүүрний өөрчлөлт (уруул, тагнайн сэтэрхий), оюун ухааны хомсдол гэх мэт. Мөн ургийн өсөлтийн саатал болон мэдрэлийн эрхтэн системийн өөрчлөлтийг жирэмсний ямар ч хугацаанд үүсгэх аюултай. Хүүхдийн тархи жирэмсний бүхий л хугацаанд хөгжиж байдаг тул хэдийд ч гэмтэж болох эрсдэлтэй. Ургийн согтуурлын хам шинжтэй хүүхдүүдийн тархи хэвийн хэлбэрээ олж хөгждөггүй. Учир нь тархины зарим хэсгийн мэдрэлийн эсүүд үхэжсэний улмаас хэвийн бүтэц үүсч чаддаггүй байна.


ЖИРЭМСЭН БОЛСНОО МЭДЭХЭЭСЭЭ ӨМНӨ СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН БАЙВАЛ ЯАХ ВЭ

Зарим эмэгтэй жирэмсний эхний хугацаанд жирэмсэн болсноо мэдэлгүй согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Харамсалтай нь энэ үед хөврөлд ямар хор нөлөө учруулсан болон хэвийн хөгжиж байгаа эсэхийг тогтоох боломжгүй юм. Ургийн олон эрхтэн систем, биеийн хэсгүүд хөврөлийн үед үүсч хөгждөг /жирэмсний эхний гурван сарын хугацаанд/. Энэ хугацаанд ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн болсноо мэдээгүй байдаг.

Хамгийн чухал зарчим бол жирэмсэн болсон гэдгээ мэдсэн даруйдаа согтууруулах ундаа хэрэглэхээ бүрэн зогсоох явдал юм. Үүнийг мартаж хэрхэвч болохгүй. Согтууруулах ундаа хэрэглэхээ больсон даруйд таны хүүхдийн эрүүл өсөх боломж нэмэгдэхийг санах хэрэгтэй. Хэрэв жирэмсэн болсноо мэдэхээс өмнө согтууруулах ундаа хэрэглэж байсан бол энэ тухайгаа эмчид хэлж, хяналтад ороорой.

Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замыг хааж, хэсэгчилсэн засвар хийнэ
103 түргэн тусламжийн төвийн ачаалал нэмэгджээ
Цэцэрлэгийн эрхлэгч албан тушаалын байдлаа ашиглан шаардлага хангахгүй, өөрийн хамаарал бүхий хүнийг ажилд авчээ
ТОМИЛГООТ БҮЛГҮҮД ЦАСАНД ХААГДСАН 54.743 КМ ЗАМЫГ ГАРГАЖ, 5794 ТОНН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ ХҮРГЭЖЭЭ
Монголд анх удаа “Олон улсын Сансрын камп”-ийг зохион байгуулах гэж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?