HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

АТГ | Эрүүгийн гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 04 сарын 16

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны дөрөвдүгээр сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 156 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 121 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 837 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт гурван хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, гурван хэргийг нэгтгэх, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 819 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт 15 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч “Ж” нь бусдаас хахууль авсан гэх, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даамал “Г” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга “Ц” нь бусдад давуу байдал бий болгож орон нутгийн төсөвт хохирол учруулсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ, КАССЫН ҮНЭ ЗӨРВӨЛ ХЭРЭГЛЭГЧИД ХОХИРЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШИЙДЭЖ ӨГНӨ
Драг күйн Нимфиа Винд Тайванийн ерөнхийлөгчийн тамгын газарт тоглолт хийжээ
Энэ сарын 23, 24-нд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
ҮТРЭЭНИЙ ҮРЭВСЛИЙН ШИНЖ ТЭМДГҮҮД
Өмнөд Хятадын тэнгисийн мөргөлдөөний үеэр Филиппин иргэн амиа алдвал дайн эхэлнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?