HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 05 сарын 09

Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт хямд тийз-хүртээмжтэй нислэг зорилт дэвшүүлсэн.

2024 онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлж, шинээр агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, шууд нислэгийн давтамж, тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Өнөөдөр буюу энэ сарын 9-ний өдрийн 00.10 минутад БНСУ-ын “Жин Эйр” агаарын тээвэрлэгч компанийн Муан-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа.

Ингэснээр Монгол Улсаас БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болж байна.

Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт 27, Сөүл-Улаанбаатар чиглэлд 22, Улаанбаатар-Бусан чиглэлд долоо хоногт 5, Улаанбаатараас Муан, Дэгү, Чонжу чиглэлд долоо хоногт 15 хүртэлх давтамжтай, суудлын хязгаарлалтгүй нислэг үйлдэнэ.

Тус агаарын тээвэрлэгч нь МУАН-УЛААНБААТАР-МУАН чиглэлд 2024 оны есдүгээр сар хүртэл хугацаанд долоо хоногийн лхагва, бямба гараг бүр нислэг үйлдэнэ.

Муан олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 21.30 цагт онгоц хөөрч, 00.30 цагт Улаанбаатарт буух ба 01.30 цагт Улаанбаатараас хөөрч, 05.50 цагт Муанд бууна.

Та бүхэн БНСУ-ын Муан хотыг зорих бол дараах холбоосоор нэвтэрч нислэгийн тийз захиалах болон бусад мэдээллийг авах боломжтой гэж Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээллээ.

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа
“ЭРСДЭЛД ТЭСВЭРТЭЙ МОНГОЛ УЛС” ОУ-ын форум зохион байгуулагдлаа
Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсын баг долоон мэргэжлээр оролцоно
Цахимаар нийт 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий мал, мах арилжжээ
Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?