HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Код бичих охидын хөтөлбөр–2024” бүртгэл үргэлжилж байна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 05 сарын 09

Нэг жилийн хугацаанд түр завсарласан “Код бичих охидын хөтөлбөр” энэ жил дахин зарлагдлаа. Тус хөтөлбөрийн бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 25-нд эхэлсэн бөгөөд 2024 оны тавдугаар сарын 17-нд хаагдахаар болжээ. 

Тус хөтөлбөрийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан, SpaceX компанийн стратеги хариуцсан зөвлөх Б.Болор-Эрдэнэ 2020 онд санаачилсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус хөтөлбөрөөр дамжуулан 80 охин код бичих ур чадварыг эзэмшсэн юм. 

Гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй тус хөтөлбөрийн ивээн тэтгэгчээр Энержи Ресурс ХХК, Юнисеф|НҮБ-ын Хүүхдийн сан, Голомт банк, Нано интернэйшнл, Ондо ХХК зэрэг байгууллагууд ажиллаж байгаа бол дэмжигч байгууллагаар Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монгол Улсын их сургууль ажиллаж байна. 

Энержи ресурс ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь болон Баянхонгор аймгаас тус бүр 5 охиныг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол НҮБ-ын Хүүхдийн сангаас нийслэл хотоос оролцох охидыг дэмжиж, ажиллахаа илэрхийлсэн. Тодруулбал, доорх сургуулиас бид энэ жил нийслэл хотын охидын сонгон шалгаруулалтыг хийнэ. Иймд хүснэгтэд буй сургуулийн охид идэвхтэй бүртгүүлэхийг уриалж байна. 

№ Сургууль 
1БЗД-ийн 14 -р сургууль 
2СБД-ийн 29-р тусгай сургууль 
3СБД-ийн 16-р сургууль 
4СБД-ийн 131-р сургууль 
5ЧД-ийн 57-р сургууль 
6ХУД-ийн 89-р сургууль 
7БГД-ийн 47-р сургууль 
8СХД-ийн Өнөр цогцолбор сургууль 
9СХД-ийн 74-р сургууль 
10СХД-ийн 151-р сургууль 

Түүнчлэн энэ жилийн “Код бичих охидын хөтөлбөр-2024”  -т салбартаа манлайлж буй залуучууд ментороор ажиллана. Тухайлбал, Тесла компанийн инженер Э.Жавхлан, Оксфордын их сургуульд сансар судлал, өгөгдлийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалж буй Б.Марал, OpenAI компанийн Бодлого хариуцсан захирал Никола, Google-ийн хиймэл оюун ухааны ахлах судлаач М.Цэндсүрэн, Самсунг группын менежер Р.Эрдэнэтулга болон Нано интернэйшнл группын Гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам нар энэ жилийн хөтөлбөрт хамрагдах 30 охины ментороор ажиллана. 

Хөтөлбөрт хамрагдах охидыг гурван шатны сонгон шалгаруулалтаар сонгоно. Үүнд: 

  1. Анкетын түвшны шалгаруулалт 
  2. Математик болон англи хэлний онлайн шалгалт 
  3. Ярилцлагын шалгаруулалт 

Тавигдах шаардлага: 

  1. Алслагдсан орон нутагт амьдардаг байх;
  2. ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагч байх;
  3. Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх;
  4. Ачаалал даах чадвартай байх;
  5. Зуны амралтын хоёр сарыг код бичих сургалтад зарцуулах сонирхолтой байх;
  6. Цаашид мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх;
  7. Эцэг эх нь хоёр сарын хугацаанд Улаанбаатар хотод вакумжуулсан сургалтад хамрагдахыг зөвшөөрсөн эсэх;

Дээрх шаардлагыг хангасан охид 2024 оны тавдугаар сарын 17-ны хугацаанд доорх линкээр бүртгүүлнэ үү. 

Бүртгэлийн линк: https://forms.gle/C8zbMb5K74Ztnd2P6

Бүртгэлийн хугацаа: 2024.04.25 – 2024.05.10 

Холбоо барих хаяг: [email protected] болон сошиал сувгийн чатаар холбогдоно уу. 

Баян-Өлгий аймагт мэдээллийн технологид суурилсан “Агаарын чанарыг хянах автомат станц” суурилагдлаа
Монгол Улсын Засгийн газраас БНТУ-ын ард иргэдэд илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгчээ
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийн талаарх ээлжит сургалтыг тавдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав.
30 сая мод, бутыг үрээр тарьжээ
Хэт чанга дуу чимээтэй тээврийн хэрэгслүүдийн стандартын түвшинг хэмжлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?