HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн нөхцөл байдалтай танилцаж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 14

Нийслэлийн ерөнхий боловсролын 2, 113, 146, Эрдмийн өргөө сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, “Тэгш хамруулах боловсрол”-ын арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах үйл ажиллагааг Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга болон мэргэжилтнүүд 2025 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Зөвлөн туслах үйл ажиллагааны хүрээнд:

Ялгаатай хэрэгцээтэй суралцагч боловсрол эзэмшихэд ашиглах ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын орчин, нөхцөл, туслах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүртээмжтэй хэлбэрээр бүрдүүлсэн эсэх, хүүхдийн хөгжлийг дэмжих танхимын үйл ажиллагаатай танилцах;

Суралцагчийн ялгаатай хэрэгцээ, онцлогийг харгалзан, дэмжлэг үзүүлэн ажиллах чиглэлийг сургалтын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж буй эсэх;

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт болон ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөтэй танилцаж, ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудал, бэрхшээлийг судлах;

Ялгаатай хэрэгцээтэй суралцагчид шаардлагатай тохирох хэрэглэгдэхүүн, төсөв санхүүжилт, зардал болон тус суралцагчтай ажиллаж байгаа багш, багшийн туслахын нэмэгдэл хөлс олгож буй талаар нөхцөл байдалтай танилцах;

Багш ажилчдыг тэгш хамруулах боловсрол, ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн мэдлэг, эерэг ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

СУРГАЛТААР:

Тэгш хамруулах боловсролын хууль эрх зүйн орчин, хэрэгжилтэд анхаарах асуудал

Дэмжлэгийн багийн төлөвлөгөө,үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал

Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, боловсруулах хэрэгжүүлэхэд анхаарах асуудал сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, тус сургуулиудын удирдлага, багш нар хамрагдлаа.

Зөвлөн туслах үйл ажиллагаанд хамрагдсан нийт 4 сургуульд Хөгжлийн бэрхшээлтэй 129 суралцагч суралцаж байгаа бөгөөд Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр 95 суралцагч буюу 1-5-р ангид 71, 6-9-р ангид 20, 10-12-р ангид 4 суралцагч хичээллэж байна.

Сүхбаатар дүүрэг:

2 дугаар сургууль нь хүүхдийн хөгжлийг дэмжих танхимын тохижилт болон тухайн танхимын орчны тохируулгат анхааран ажилласан;

Баянгол дүүрэг:

113 дугаар сургууль нь багшийн туслахыг ажиллуулсан;.

146-р сургууль нь хүүхдийн хөгжлийг дэмжих танхимдаа тусгай хэрэгцээт боловсролын багшийг ажиллуулж, багш нартаа арга зүйн дэмжлэг үзүүлсэн;

Эрдмийн өргөө сургууль нь үе тэнгийнхний дунд сайн дурын нөлөөллийн ажлыг санаачилсан, ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан зэрэг ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.

#тэгш_хамруулах_боловсролын_хэлтэс

MORNING BIRD | Зохиолч Ч.Лодойдамба “ШАРГАЧИН”
ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө дөрвөн хэм дулаан
ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Буриад хуримын ёсон
Банкны зээлийн шаардлага хангасан эмч нарт орон сууцны урьдчилгаа олгожээ 
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?