HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Төрийн албан хаагчдын ур чадварт суурилсан үнэлгээ хийж, чадварлаг, цомхон бөгөөд цалин хангамж сайтай байхад анхаарна

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 02 сарын 07

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус газар нь төрийн байгууллагыг чадавхжуулж, чадварлаг, мэргэжлийн түвшинд ажиллахад анхаарлаа хандуулах юм. Тодруулбал, хуулийн хэрэгжилтэд тандан судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулна. Мөн төрийн байгууллагын талаарх иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, хэрэглэгчийн сэтгэл ханамж зэрэгт хяналт шинжилгээ хийж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх юм. 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Өнгөрсөн жилүүдийн судалгааг харахад төрийн албан хаагчдын 92-93 хувь нь A, B гэсэн үнэлгээ авсан байдаг. Тиймээс төрийн албан хаагчдын ур чадварт суурилсан үнэлгээг хийж, төрийн албыг чадварлаг, цомхон бөгөөд цалин хангамж сайтай байхад анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж танилцуулгадаа “Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь төрийн байгууллагын хуулийн хэрэгжилтэд үнэлгээ мониторинг хийж, иргэдийн мэдээлэл авах эрхийг хэр зэрэг хангаж чадаж байна вэ гэдэгт хяналт явуулна.

Төрийн байгууллагыг бүтээмжтэй ажиллуулахад анхаарна, үр дүнтэй, олон нийтэд хүрч ажилладаг байх нь гол зорилго юм” гэж тодотгов.Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар “Судалгааны нэгдсэн сан” байгуулах үүргийн дагуу тус санг ажиллуулж эхлээд байна. Тус санд сүүлийн гурван жилд хийсэн судалгаануудыг байршуулна. Эдгээр судалгааг төр, хувийн хэвшилд нээлттэй тавьж, давхардсан судалгаа хийхгүй байхаар зохицуулалт хийж байна. 
Төрийн бүтээмжийн Үндэсний хороо нь 2023 онд:
o   Төрийн бодлого, стратеги, хөтөлбөрүүдийн уялдааг хангах
o   Засгийн газрын бүтэц зохион байгуулалтын оновчлол, гүйцэтгэлийг сайжруулах
o   Чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх /бэхжүүлэх 
o   Төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталлаа. 
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төрийн бүтээмжийн Үндэсний хороо төрийн байгууллагын бүтээмжийг бодитоор бий болгож, аливаа байгууллага 100 хувь төлөвлөсөн бол 100 хувь гүйцэтгэсэн байх ёстой гэдэг шаардлага тавьж ажиллахыг санууллаа. Мөн энэ онд яамдын бүтцийг оновчтой болгох ажлыг хэрэгжүүлнэ гэлээ.

“Цагаан зуд” гэж юу вэ
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСНЫ БУЦААН ОЛГОЛТ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
ХӨСҮТ | Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 20 нэмэгджээ
Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна
УНТЭ цацраг идэвхт бодис ашиглан эрт илрүүлж оношлох хоёр дахь аппаратаа хүлээн авлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?