HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Хүүхдийн насны ойг тэмдэглэх уламжлалт ёс

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 24

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Жил бүхэн төрсөн өдрийн баяр хийдэггүй байжээ.

Хүүхдийн насны ойг тэмдэглэх уламжлалт монгол ёс нь одоогийн бидний хийдэг төрсөн өдөр тэмдэглэхээс өөр өвөрмөц шинжтэй байжээ.

Монголчууд хүүхэд эхийн хэвлийд олдсон үеэс эхлээд эхээс төрөх хүртэл эхийнхээ хэвлийд нэг нас элээдэг гэж үздэг ба түүнийг “хий нас” гэцгээдэг. Иймээс эхээс төрсөн дор нь нэг настай гэж үзээд одоогийнхоор нэг ойндоо хүрэхэд нь хоёр настай боллоо гэж тооцдог. Тэгээд ч монгол хүний жилийн нас нь европынхны он тоолдог наснаас нэгээр илүү байдаг байв.

Монголчууд хүүхдийн насны ойг эхээс гараад нэг бүтэн жил болсны ойн дээр нь тэмдэглэдэг заншилтай. Харин жил бүхэн төрсөн өдрийн баяр хийдэггүй байжээ. Монголчууд хүүхдээ эхээс төрснөөс хойш нэг жилийн нь ойн өдөр бүтэн хоёр нас хүрлээ гэж баярлалдан, цагаан эсгий дэвсэж суулгаад цагаан идээгээр хоёр таваг идээ засч ойр хавийн хүмүүс, ах дүү нар цуглуулан будаалга хийдэг ёстой байв.

Насны ойгоор нь хүүхдэд өвөө эмээ, эцэг эх нь мал зүсэлж хувь өгөх, ойр төрлийн ах дүүс, ээж аавын анд нөхөд бэлэг өгч хишиг хүртээнэ. Хүүхдийн ой тэмдэглэх үед томчуул нэгээс гурван хундага архи дарс хүртэх ба бэлэггүй муу үг хэлэх, элдэв маргаан гаргахыг хатуу цээрлэдэг ёстой. Хүүхдийн ойн ёслолыг өглөөний саах зөрүүлсний дараа эхлээд оройн саахны өмнө төгсгөдөг байсан билээ.

Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном

Түргэн тусламжийн дуудлага 2787 хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 87,4 хувиар өссөн байна
MAMAMOO хамтлагийн ахлагч Solar Монголд хийсэн дууны клипээ өчигдөр цацлаа
О.Амарсанаа: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэхээр бэлтгэл ажил хангаж байна
Бид “Дулаан Баатар” аяныг 2028 он хүртэл тасралтгүй үргэлжлүүлнэ
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?