HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

ГССҮТ-ийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд улсын асрамжинд байгаа ахмадуудад тусламж, үйлчилгээ үзүүлжээ

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 04 сарын 29

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д ажиллаж, 182 орчим ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө, сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүллээ.

Тухайлбал тус төвд асруулж буй хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, холголт цооролтоос сэргийлэх, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, шээлгүүр солих зэрэг сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Түүнчлэн улсын асрамжинд буй ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна сэтгэлийн дэм өгөх зорилгоор ГССҮТ-ийн бүх тасаг, албадаас хандив цуглуулан дархлаа сэргээх аминдэм, хэрэгцээт эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зүйлс, асаргаа сувилгааны хэрэгслүүдийг гарын бэлэг болгон хүргэсэн юм.

Ахмад настнуудын эрүүл мэндэд анхаарч, нэгэн өдрийг хамтдаа хайр хүндлэл, баяр талархал дунд өнгөрүүлсэн уг арга хэмжээнд ГССҮТ-ийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа, Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг нараар ахлуулсан 50 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон оролцсон юм. Нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд ХГМЗТ-ийн их эмч Д.Энхбаяр, ЯТТ-ийн их эмч Б.Наранхүү, ГСМЗТ-ийн их эмч Ц.Санжаасүрэн, МЗМНТ-ийн их эмч Б.Батцэцэг нар ажилласан байна.

Сувилахуйн тусламж үйлчилгээнд Сувилахуйн албаны хамт олон, НХМЗТ-ийн ахлах сувилагч А.Алтантуяа, НМЗТ-ийн ахлах сувилагч Д.Отгонцэцэг, ХГМЗТ-ийн ахлах сувилагч Н.Энхцэцэг, ЯТТ-ийн ахлах сувилагч У.Уранчимэг, СЗЭТ-ийн ахлах хөдөлгөөн засалч Х.Цэдэн-Иш, Салбар эмнэлгийн НСМЗТ-ийн ахлах сувилагч Э.Эрдэнэцэцэг, СЗЭТ-йн ахлах хөдөлмөр засалч Т.Алтанзаяа, ЭЭТ-ийн сувилагч Цэнгүүнжав, МЗМНТ-ийн ахлах сувилагч Г.Ганцэрэн нар тасаг хамт олноо төлөөлж оролцсон бол, нийт тасгийн 40 гаруй сувилагч, туслах сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч нар идэвхитэй хамрагдсан юм.

Тус төвөөс БГД-ийн ХХҮХ-тэй хамтран өдгөө найм дахь жилдээ зохион байгуулж буй сайн үйлсийн аянд энэ удаа “Монос Трейд” ХХК-иас туслалцаа үзүүлж, хамтарч ажилласан байна.

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ” ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ БОЛНО
Мөнгөө ухаалгаар удирдахад тань туслах ТАВАН АРГА
Орон сууцны фасад засварын ажил дууслаа
ТАНД ХЭРЭГТЭЙ | Шинэ жилийн бэлэг сонгохдоо анхаарах зүйл
Яармагт 4-9 жилийн өмнө газар чөлөөлсөн боловч дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжээгүйн улмаас 26 айл хохирчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?