HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Монгол, Тайландын иргэд харилцан визгүй зорчих хугацааг 60 хоног болгоно

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 04 сарын 24

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Пүмтам Вечаячай-тай уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртай буйгаа илэрхийлж, цаашид бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Талууд Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд 2022 онд байгуулсан Худалдааны хамтарсан хорооны механизмыг төгөлдөржүүлэх, энэ онд тус хорооны хоёрдугаар хуралдааныг Бангкок хотноо зохион байгуулах талаар санал нэгдэвж, мөн “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт тус тус хүргэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар болсон байна.

Мөн хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх, “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх” болон “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус ойрын хугацаанд эцэслэн тохирч, байгуулахаар тогтов.

Түүнчлэн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Тайландын Хөдөө аж ахуй, хоршооллын яам хооронд ойрын хугацаанд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар ажиллаж буйг талууд сайшааж, цаашид мал эмнэлгийн байгууллага хооронд хамтран ажиллах баримт бичиг байгуулах замаар мал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, халал мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Тайландын талаас энэ онд зохион байгуулахаар төлөвлөж буй Тайландын тээвэр логистик болон хүнс, хүнсний бүтээгдэхүүний томоохон үзэсгэлэн, худалдаанд монголын бизнес, аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урив. Мөн хэтдээ Тайландын худалдааны төлөөлөгчийн газрыг Монгол Улсад нээх асуудлыг нааштай судлан үзэхээ илэрхийллээ.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын иргэдийн солилцоо улам бүр эрчимжиж байгааг талууд тэмдэглээд хоёр улс аялал жуулчлал, тээвэр, логистик, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, түүний дотор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур операторууд, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, нягт хамтран ажиллахаар тохиров.

ЦАГ АГААР | Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
С.ТУНГАЛАГ: МАНЖУУРЫН МИСС тэмцээнд МУ-ын гоо бүсгүйчүүд түүхэн амжилт бүтээлээ
НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Цалинтай тулдаа л өртэй амьдарч байна
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэнэ
Явган хүний замыг шинэчлэхдээ суурийн үе, холбоос хэсгүүдийг чанаржуулахыг үүрэг болголоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?