HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Нүүрстөрөгчийг халахад Австрали улс хамтран ажиллах боломжуудыг тэмдэглэлээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 04 сарын 09

Гадаад харилцааны яам, Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын тавдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгуулагдаж, Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Австралийн талаас Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд болон Төв Ази хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Сара Стори нар тус тус төлөөлөгчдөө ахалж оролцов.

Төлөөлөгчид бүс нутаг, дэлхийн хэмжээнд, ялангуяа Энэтхэг Номхон далайн бүс нутагт өрнөж буй үйл явцын талаар санал солилцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Хоёр улсын хоорондын “Өргөтгөсөн түншлэл”-ийн хүрээнд хоёр талын худалдаа, боловсрол, батлан хамгаалах, аюулгүй байдал, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хөгжил, боломжуудын талаар санал солилцсон юм.

2022 онд дипломат харилцаа тогтоосны 50 жил, 2023 онд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн 30 жилийн ойг тэмдэглэж, иргэд хоорондын харилцаа бат бөх болохыг онцлон тэмдэглэв.

Харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж байгааг харгалзан Австрали, Монгол хоёр улс “Иж бүрэн түншлэл”- хүргэх баримт бичгийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, дээд, өндөр түвшний айлчлалын хүрээнд тунхаглан зарлаж, харилцааны түүхэн шинэ хуудсыг нээх чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаа нотоллоо.

Бид цаашид харилцан ашигтай эдийн засгийн хөгжил, төрөлжилтийг эрэлхийлэхийн зэрэгцээ хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа идэвхтэй байгааг Австралийн тал онцлон тэмдэглэж, нүүрстөрөгчийг халах ажилд хамтран ажиллах боломжуудыг тэмдэглэв.

Боловсролын салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа билээ. Австрали улс энэ жил тэтгэлгээ 50 хувиар өсгөснөө онцолж, цаашдын өсөлтийг бий болгох зорилт тавьжээ.

Австрали улс манай хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах Монгол Улсын энхийг сахиулах үйлсэд тууштай, өргөн цар хүрээтэй үүрэг гүйцэтгэж байгааг сайшаав.

Австрали улс Монгол Улсын Батлан хамгаалах яамыг цэргийн болон англи хэлний сургалтад тулгуурлан чадавхжуулах замаар үргэлжлүүлэн дэмжиж буйгаа онцоллоо.

Цаашлаад төлөөлөгчид хоёр талын хамтын ажиллагаа, олон талт хамтын ажиллагаа гүнзгийрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, жендерийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс Агаарын тээврийн хэлэлцээр, Нийгмийн даатгалын гэрээ байгуулах, ажлын болон амралтын визийн хөтөлбөрийг өргөжүүлэх хүсэлтэй байгааг Австрали тэмдэглэв.

Австрали, Монгол Улстай хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлж буй арга барил, амлалтыг Монголын тал сайшааж, Монгол Улсын хөгжлийн зорилт, Австралийн хэрэгжүүлэх арга барил хоорондоо нягт уялдаатай байгааг тэмдэглэв. Мөн төлөөлөгчид хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах амлалтын талаар санал солилцсон юм.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон Австралийн Статистикийн хороо хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Эх сурвалж: Монгол дахь Австралийн ЭСЯ

Ханын материалд 1800 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж эхэллээ
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь, хэмжээг тогтоолоо 
Г.Очирбат: Зам тээвэрт хийгдэж ажлуудыг эрэмбэлэх, нөлөөллийн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай
“Хүрээ цам-Даншиг наадам 2025”наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авч эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?