HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” боллоо

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 11

Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийн томоохон төсөл болох их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн хүрээнд “Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум”-ыг “Маргаашийн өвийг хамтдаа бүтээцгээе” уриан дор өнөөдөр зохион байгууллаа. Уг форумын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын мэндчилгээг уншиж танилцуулж, холбогдох албаны хүмүүс илтгэл хэлэлцүүллээ.

Хотын даргын мэндчилгээг уншиж танилцуулахдаа НЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050″, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөний дагуу хөндлөн чиглэлд их багтаамжийн тээврийн хэрэгсэл метро барих даалгаврыг Засгийн газраас үүрэг болгосон. Үүний дагуу метро барих ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Тухайлбал, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл барих төслийн зөвлөх үйлчилгээний тендерийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хоёр үе шаттай зохион байгууллаа. Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 11 улсын 20 компани саналаа ирүүлснээс Солонгос улсын “Духуа инженеринг” компани шалгарч, хамтран ажиллаж байна” хэмээв.

Мөн үеэр “Духуа инженеринг” компанийн Тээврийн салбарын Ерөнхий захирал Чон Су Дун “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсөн нэмэгдэхийн хэрээр хүн амын төвлөрлийг дагасан дэд бүтцийн асуудлууд гарах болсон. Манай компанийн хувьд Улаанбаатар хотын метроны төслийн нэгдүгээр шугамын төслийг хэрэгжүүлэхийн сацуу Улаанбаатар хотын хөгжлийн төлөө мэдлэг, туршлагаа нэгтгэн хүчин чармайлт гаргана ажиллах болно” гэлээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл барих төслөөс гадна нийслэлийн 4 байршилд төмөр зам доогуурх нүхэн гарц барих, транзит тээврийн хөгжилд суурилсан олон төрөлт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Тус форумын үр дүнд Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийн цаашдын чиг хандлага, тэргүүлэх чиглэл, төлөвлөж буй төслүүд, инновацийн болон технологийн шийдлүүдийг хэлэлцэж таниуллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НИТХ-ын дарга А.Баяр: Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа
Тэтгэвэр авагч иргэдийн АНХААРАЛД
ТАНД ХЭРЭГТЭЙ | Телевизийн орчин хүүхдийн хөгжилд хортой
Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно
Доналд Трамп хориглож байсан Тик Ток-доо өөрөө нэгдлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?