HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Зургаан настай хүүхдээ зодож, удаа дараа хэрцгий харьцсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 04 сарын 09

Прокурорын байгууллагаас дөрөвдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд 228 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. 

Тодруулбал

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 116
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34
  • Өмчлөх эрхийн эсрэг 11
  • Авлига, албан тушаалын долоо
  • Эдийн засгийн зургаа
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг болон хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг тус бүр тав
  • Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр дөрөв

Түүнчлэн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр гурав, кибер аюулгүй байдлын эсрэг хоёр, хүүхдийн эсрэг болон цэргийн албаны эсрэг тус бүр нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас “ШШ” ХХК-ийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн С нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 3,810,779,138.28 төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, татварын тайланд тайлагнаагүй зөрчлийн дүнг бууруулж акт тогтоолгохын тулд Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Э-д хахууль өгч, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн нэг /Хахууль өгөх/, 18.3 дугаар зүйлийн нэг /Татвар төлөхөөс зайлсхийх/, 22.4 дүгээр зүйлийн дөрөв /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  даргаар ажиллаж байсан Н.Э нь тус аймгийн нутаг дэвсгэрт алт олборлох  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А” компанийн захирал Ц.М-ын ашиг сонирхлын үүднээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн дөрөв /Нийтийн албан тушаалтан хахууль авах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;“И” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.М, гүйцэтгэх захирал Б.Г нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий койны үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан, мөнгө угаасан, худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод  мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн нэг /Мөнгө угаах/, 18.20 дугаар зүйлийн нэг /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Дархан-Уул аймгийн прокурорын газраас Зэвсэгт хүчний дугаар ангид нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байсан Г.Б нь өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны галт хэрэгслийг хувьдаа авч завшсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 28.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт /Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн М.Г, Р.А нар нь зургаан настай хүүхдээ үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар 

Тэтгэвэр авагч иргэдийн АНХААРАЛД
АНУ-ын Засгийн газар яагаад хаагдсан, одоо юу болох вэ
Г.Аюурзаны “Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ
ЭЕРЭГ | ҮНДЭСНИЙ НОМЫН САН 530 ХҮНД НЭГЭН ЗЭРЭГ ҮЙЛЧЛЭХ БОЛОМЖТОЙ
ОБЕГ: Утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргаж, 900 сая төгрөгийг өмч хөрөнгийг авран хамгаалав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?