HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

Дүүжин замын тээврийн бүтээн байгуулалт эхэллээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 04 сарын 05

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Улаанбаатар кабель кар” төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр (2024.04.04) Яармагт боллоо.  

Оргил цагуудад хамгийн их түгжрэл бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн сонголт хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбох Яармагийн Арцатаас Өнөр хороолол (I хороолол) хүртэл 4.2 км урттай дүүжин замын тээврийн шугамыг 2 зогсоол, 19 тулгуур баганатай барьж ашиглалтад оруулна.

Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах энэхүү “UBCABLECAR” -ийн чиглэл нь нэг талдаа 12 минут зарцуулна. Нийт 98 кабинтай, кабин тус бүрд 10 хүртэл зорчигчийн багтаамжтай. Цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Хүн бүрд хүртээмжтэй, суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. 

“UBCABLECAR” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг дэвшилтэд тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ.

Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байгаа. Монгол Улс болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2020 оны тавдугаар сарын 12-ны өдөр байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд БНФУ-ын Засгийн газар 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг “UBCABLECAR” төсөлд зориулан олгохоор болсон. Санхүүгийн хэлэлцээрийг УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр соёрхон баталсан байдаг.

Төслийн гүйцэтгэгчээр Франц Улсын “Пома” групп ажиллаж байгаа бөгөөд “UBCABLECAR” ийн барилга угсралтын ажлыг 2024 оны IV улиралд багтаан дуусгахаар төлөвлөж байна.

Улмаар 2025 оны хоёрдугаар хагас жилд туршилт тохируулгын ажлууд дууссаны дараа бүрэн ашиглалтад оруулах юм. “Пома” групп нь энэ төрлийн бүтээн байгуулалтын салбарт 80 жил үйл ажиллагаагаа явуулсан туршлагатай компани бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн систем байгуулжээ.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж дүүжин замын тээвэр “UBCABLE”-aaс гадна их багтаамжийн нийтийн тээвэр “UBMETRO”, тусгай замын автобусны сүлжээ “UBBRT”, нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил тэргүүтэй зам, дэд бүтцийн “UBGREENGATE” төслүүдийг хэрэгжүүлж байна.

ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө 0 хэм хүйтэн
Цас, бороо орж, хүйтрэх тул хальтиргаа, гулгаанаас болгоомжил
 Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй
Өчигдөр 17 кг мансууруулах ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?