HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

МУЗН дөрвөн тэрбум төгрөгийн тусламжийг малчдад хүргэв

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 03 сарын 22

Зудын гамшигтай холбогдуулан улс орнууд болон олон улсын байгууллагуудаас үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийн талаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Батцэцэг хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийв.

Энэ жил өвөлжилт, хаваржилт өмнөх онуудтай харьцуулахад илүү хүндэрч, Монгол Улсын нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтож, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдоод байна. Монголын улаан загалмай нийгэмлэг нь гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, зудын гамшигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх чиглэлээр төрдөө нэмэлт хүч болдог бөгөөд зудын гамшигт өртсөн зорилтот бүлгийн 10 мянган малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр ажиллаж буй.

Одоогийн байдлаар МУЗН-ээр дамжуулан 7200 орчим малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ. Түүнчлэн Монголын улаан загалмай нийгэмлэг зудын нөхцөл байдалтай малчин өрхийг сонгохдоо хүн амын нягтаршил, малын хорогдлын тоо, өрхийн амьжиргааны эмзэг байдлыг харгалзан үзэж, тусламжийг бусад хүмүүнлэгийн байгууллагын тусламжтай давхцуулахгүй олгохоор зохицуулалт хийж ажиллаж байна.

Гадаад харилцааны яамны шугамаар гадаадын улс орнууд, хүмүүнлэгийн байгууллагуудаас мөнгөн тусламж цуглуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Дэлхийн зөн, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын ХХААБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийг ивээх сан, Европын Холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АДРА Монгол зэрэг олон улсын байгууллага, Швейцарын Холбооны Улс, БНХАУ, Австрали, БНСУ, Ирланд, Бүгд Найрамдах Мальта Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газраас нийт 15 тэрбум төгрөгийн тусламж, хандив цугласан байна.

Экспортын шинэ гарц нээлээ
Дани улс солонгос халуун ногоотой бэлэн гоймонгийн худалдааг зогсоолоо 
Өнөөдөр дэлхийн хүнсний өдөр тохиож байна
Хамгийн сонирхолтой харилцагчийн баяраа тэмдэглэсэн “НОМАДС”-ынхан
Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Баянтэс суманд -50 градуст хүрчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?