HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Хо Иат Сэн “Макаогийн их, дээд сургуулиудад оюутан суралцуулах боломж нээлттэй”

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 02 сарын 29

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ажлын айлчлал хийж байна. Тус айлчлалын үеэр “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан.

Түүнчлэн Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Захирагч Хо Иат Сэнтэй уулзаж, хоёр орны иргэдийн эрх зүйн туслалцаа, тэдэнд тулгамдаж буй түгээмэл асуудал болоод ирээдүйд хамтран ажиллах боломжуудын талаар талууд санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хоёр орны иргэдэд харилцан эрх зүйн болон шүүхийн туслалцаа үзүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурснаар Монгол, Макаогийн иргэн, аж ахуйн нэгжийн маргааны асуудлыг илүү хурдан, цаг хугацаа алдахгүйгээр, харилцан мэдээлэл солилцох, нээлттэй шийдвэрлэх чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд тодорхой бодлогын олон ажлууд хийж байгааг Б.Энхбаяр сайд танилцуулаад хоёр орны соёл, газар нутаг, цаг агаар, байгалийн өвөрмөц, ялгаатай шинж чанар нь технологийн эринд амьдарч байгаа шинэ үеийн аялагчдын анхаарлыг татах давуу тал болох боломжтойг хэллээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Захирагч Хо Иат Сэн Макаогийн нэрийн хуудас нь аялал жуулчлал бөгөөд энэ чиглэлд хуримтлуулсан арвин туршлага, менежменттэйг хэлээд олон улсын аялал жуулчлалын жишиг хөтөлбөртэй Макаогийн их, дээд сургуулиудад оюутан суралцуулах боломж нээлттэй байгааг тодотгов.

BBC | Африкаас түүсэн шилдэг гэрэл зургууд
ONE STAGE | Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна 
С.Замира: Баян-Өлгий аймаг руу дотоодын нислэг нэмэх боломж байгаа юу
ТАНИЛЦ | Зах, худалдааны төв болон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь
Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?