HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
MORNING BIRD

MORNING BIRD | Б.БАТРЭГЗЭДМАА “Цэцгэн ээмэг”

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 02 сарын 07

“MORNING BIRD” булангийн уншигчдадаа пүрэв гарагийн мэнд хүргэе. “Би бол зүрхнээсээ яруу найрагт хайртай” хэмээх үгээрээ шүлэг яруу найрагт дурлагч залуусын сэтгэлд онцгой байр суурь эзэлсэн яруу найрагч агсан Б.Батрэгзэдмаагийн “Цэцгэн ээмэг” шүлгийг хүргэе.

ЦЭЦГЭН ЭЭМЭГ

Ээжээс минь үлдсэн энэ бөгжөөр би чамд ээмэг цохиуллаа. 

Би чихэнд чинь өөрөө зүүж өгье! 

Ингээд чи минийх боллоо. 

Ээж маань бас залуу боллоо. 

Энэ өдрөөс эхлээд би чамайг хайрлах болно. 

Эхдээ зориулж чадаагүй бүхнээ би чамд зориулах болно.

Нууцаар хэзээ ч битгий нулимс унагаарай. 

Надад хэлээрэй би нулимсыг чинь арчиж өгөх болно. 

Оймсоо урагдсан ч бүү оёорой. 

Оёж суухад нь би ижийгээ өрөвдөж мэддэггүй байлаа. 

Үнсэх болно би, үсийг чинь үргэлж илбэн хайрлах болно. 

Үүрд гил хар байдаггүй юм билээ. 

Эрт босч цай чанаж элдэвийг хийж бүү санаашраарай 

Энэ цагаас эхлэн би босч чамд цай чанаж өгнө. 

Бүү гайх. 

Бүсгүй минь.

Би эхдээ өртэй. Эмэгтэй хүнд өртэй. 

Би хийх ёстой бүхнийг хийх цагт нь хийгээгүй. 

Хөлөө жийж чи хөнжилдөө цайгаа уу 

Хүүхэд шиг чи эрхлэж хүссэнээ надаас нэх би баярлах болно.

Итгэхгүй байгааг чинь би харж байна. 

Ингэх ёстой. Чи бол миний боломж. 

Хөөрхий ээжийнхээ дэргэд би гял цал зогсоод 

Хуучин дээлтэй эх минь хүүгээ харлуулчих вий гээд 

Хүмүүсээс зайдуу хулмалзаж явдаг байсан юм байна лээ. 

Харин одоо минийх биш ээж таны ээлж. 

Хүүхдүүд бүхэн маань таныг бахархал байх болно 

Хүрэн зүрхийн би өөрөө хайлуулна.

Эхийн санаа үр, үрийн санаа ууланд явдаг бол 

Үрийн санаа эхдээ, эхийн санаа ууланд яваг 

Үүнийг би энэ амьдралдаа өөрчлөх болно. 

Эмэгтэй хүн, эх хүн жаргаж болохыг 

Энэ удаа би ертөнцөд бүтээж үзмээр байна. 

Бүсгүй минь цэцгэн ээмгээ тольдон 

Бүх эмэгтэйчүүдийн өмнөөс жаргалтай дуу аял. 

Энэ л миний амьдрал байх болно. 

Эхийгээ хайрласандаа би гэж өөрийгөө аврах болно. 

Чи бол миний боломж 

Чин сэтгэлээсээ би чамайг хайрлах болно.

ЦАГ АГААР |  Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна
ТАНИЛЦ: Олон улсын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
Яагаад өртэй юм шиг Б.Чойжилсүрэнг эрчим хүчний сайд болгодог юм бэ, өөр “хүн” алга уу
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
APPLE-ИЙН ШИНЭ ГУРВАЛ | IPHONE 18 PRO, PRO MAX, IPHONE DUO
DAILY NEWS ЦАГ ҮЕ
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?