HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

ЯПОНД | ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭДИЙН ТОО ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 01 сарын 04

Япон улсын Ишикава мужид болсон газар хөдлөлтийн улмаас нэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар амиа алдсан иргэдийн тоо 73-д хүрч, сураггүй болсон иргэдийн тоо одоо өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна.

Амь үрэгдсэн иргэдийн 39 нь Важима хотод, 23 нь Сузу зэрэг хөрш таван хотод бүртгэгджээ.Үүний зэрэгцээ 300 гаруй хүн гэмтэж бэртсэний 25 нь маш хүнд байгаа аж. Тус мужийн Важима хот, Сузу болон Ното хотод олон байшин нурсан бөгөөд хохирлын нөхцөл байдлыг үнэлэхээр ажиллаж байна. Японы Ерөнхий сайд Фумио Кишида лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Гамшгаас хойш 40 гаруй цаг өнгөрлөө. Энэ бол цаг хугацаатай уралдах явдал бөгөөд эгзэгтэй мөчид байгааг би мэдэрч байна. Учир нь 72 цаг бол амьд үлдэх алтан хугацаа.

Олон хүн нурсан барилгуудын дор аврах ажиллагааг хүлээж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Тиймээс газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэх, аврах ажиллагааг үргэлжлүүлж, цаашид дэмжлэг үзүүлнэ гэдгээ” мэдэгдлээ. Японы Өөрийгөө хамгаалах хүчин (SDF) гамшгийн үед эрэн хайх, аврах ажиллагаанд 1000-2000 Зэвсэгт хүчний алба хаагчдыг дайчилж, мөн эрэлч ноходыг гамшгийн бүсэд ажиллуулж байгаа аж. Эрэн хайх, аврах ажиллагаанд хүч нэмэгдүүлэхээр 2000 гал сөнөөгч, 740 цагдаа дайчлагдаж байгаа талаар мэдэгдлээ. Гамшигт нэрвэгдсэн иргэд түр хоргодох байранд удаан хугацаагаар амьдрах шаардлагатай байж болзошгүй тул тусламжийн хэрэгслийг тээвэрлэх нь нэн чухал болохыг онцолжээ. Зөвхөн Ишикава хотод 33.000 орчим хүн нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлаж, 30.000 гаруй байшин цахилгаангүй байгаа бол Ишикава болон хөрш зэргэлдээх Тояма, Ниигата мужуудад 110 мянган айл усгүй болсон байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

NewJeans агентлагийнхаа эсрэг шүүхийн маргаанд ялагдлаа
ЗӨВЛӨМЖ | Хүүхдээ цэцэрлэгт дасан зохицоход нь хэрхэн туслах вэ
Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн нөхцөл байдалтай танилцаж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа
Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын долоо хоног үргэлжилж байна
ГССҮТ-ийн гар сарвууны мас заслын тасагт өндөр өртөгт микроскоп хандивлалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?