HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

ЗАЛУУСЫН ӨНЦӨГ | Нийгэм угаасаа засрахгүй гэхээс илүү эх орны хөгжил надаас эхлэлтэй гэж хараасай

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 11 сарын 29

Монгол Улс түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт улсаа тунхагласан энэ өдөр Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ болдог билээ. Уг арга хэмжээний ач холбогдол болон оролцсон сурагчдын сэтгэгдлийг хуваалцлаа.

ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Э.Энх-Өлзий: Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 16 нас хүрч буй 60 гаруй мянган хүүхэд байна

Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2002 оноос эхлэн одоог хүртэл зохион байгуулж байна. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, анхдугаар үндсэн хуулиа баталсан. Эл өдөр хүүхэд залуучуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах зорилготой жил бүр 800 хүүхдийг төрийн ордонд иргэний тангараг өргүүлдэг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 16 нас хүрч буй 60 гаруй мянган хүүхэд байна. Төвийн зургаан дүүрэгт амьдардаг хүүхдүүд төрийн ордонд тангараг өргөсөн бол алсын гурван дүүрэг болон 21 аймагт ЗДТГ болон ГБХЗХГ нь тус үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн манай байгууллагаас санаачлан “Эх оронч залуу” аяныг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд залууст эх оронч сэтгэлгээг олгох сургалт, мэдээлэл өгөх нээлттэй хаалганы өдөрлөг, “Миний баатарлаг түүх” нэртэй эсээ бичлэгийн уралдаан зарлах гэх мэт нөлөөллийн ажлуудыг гүйцэтгэдэг. Манай нийгэмд эх оронч хандлага гэхээр буу үүрээд явах мэтээр төсөөлдөг. Гэтэл энэ улсад иргэнийхээ хувиар юу хийж чадах вэ. Сурагч нь хичээлдээ шамдан сурдаг. Төрийн албан хаагч ажлаа чадварлаг хийдэг. Нийслэлдээ хог хаядаггүй. Нийтээр мөрдөгдөх хэв журмыг зөрчдөггүй. Магадгүй амьдарч буй газрынхаа төлөө ямар нэгэн үйлдэл хийж байгаа бол та эх оронч гэдэг ойлголт өгөхийг зорьдог. 

Монгол Улсын иргэний андгай

Эртний их түүхт Их 

Монгол Улсын ирээдүй хойч 

Монгол Улсын иргэн би 

Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж 

Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж 

Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн 

Бүрэн Эрхт ард түмнийхээ итгэлийг даан 

Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж 

Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж 

Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж, 

Энхтайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж 

Их засаг, хууль ёсыг чандлан сахиж 

Үнэнч шударга 

Цэвэр ариун Оюун төгс 

Хөдөлмөрч хичээнгүй 

Иргэн байхаа 

Их төрийнхөө дор андгайлж байна

Муухай нийгэм гэж байхгүй, муу хүн л гэж бий

Намайг М.Мишээл гэдэг. 16 настай. Монгол Улсын их сургуулийн харьяа Байгаль эх лицей ахлах сургуулийн арвэннэгдүгээр ангид сурдаг. Өмнө нь арваннэгдүгээр сарын 26-ныг зүгээр л бүх нийтийн амралтын өдөр гэж боддог байсан. Ямар ач холбогдолтой гэдгийг нь тодорхой мэдэхгүй. Ямар ч байсан амрах нь сайхан санагддаг. Харин энэ жилийн хувьд үеийнхээ хүүхдүүд дунд иргэний андгай өргөхөд гоё мэдрэмж авлаа. Монгол Улсын иргэн болоод, эрх үүрэг хүлээж байна гэхээр нэг тийм утга учиртай. Тухайн арга хэмжээн дээр сонссон илтгэлүүд өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Хүн бүр сайн иргэн байж чадна. Энэ нь заавал улсын асуудалд оролцож, ямар нэгэн мундаг зүйл хийнэ гэсэн үг биш. Амьдарч байгаа газартаа хайртай, хог  хаядаггүй, хүрээлэлдээ эерэг нөлөөөлөл үзүүлэх зэрэг энгийн дадал. Бидэнд байгаа тусгаар тогтнолыг олон хүний амиар, маш “үнэтэй” олдсон гэдгийг ойлгосон. Эх орондоо эрх чөлөөтэй амьдарч байгаа нь өөрөө том тав тух юм билээ. Манай нийгмийн багш муухай нийгэм гэж байхгүй. Харин муу хүмүүс л бий гэж заасан. Хүмүүс өөрсдөө нийгмийг бүтээж байгаа болохоор дор бүрнээ хариуцлагатай, эерэг сэтгэхүйтэй байгаасай гэж хүсдэг. 

Монгол залуусын орон гэдэг нь таалагддаг

Намайг Ган-Эрдэнийн Эмүжин гэдэг. Монгол Улсын их сургуулийн харьяа Байгаль эх лицей ахлах сургуулийн 11Г ангийн сурагч. Улс тунхагласны баярын өдрөөр иргэний андгай өргөсөн нь дурсамжтай үйл явдал байлаа. Өмнө нь бол арваннэгдүгээр сарын 26-нд ээжийн төрсөн өдөр болдог. Улс тунхагласны баяр гэхээс илүү ээжийнхээ баярыг тэмдэглээд амарчихдаг. Утга учиртай санагддаггүй. Аравдугаар ангиасаа монголын түүх үзээд бага зэрэг ойлголттой болсон тусгаар тогтносон өдөр гэж мэдээгүй байсан. Гэтэл төсөөлснөөс илүү утга учиртай, чухал өдөр байсан юм билээ. Жаахан байхдаа эх орноо яаж хайрлан энхрийлэх ёстой юм бол гэж гайхна Ээж аавыгаа бол хайртай гээд тэвэрчихнэ. Харин эх орноо яаж хайрлах вэ. Энэ асуултын хариу нь хувь хүний хариуцлага. Эх орны хөгжил дэвшил надаас эхлэлтэй. Нийгэм угаасаа засрахгүй, ийм л байсан гэдэг үзлээр биш. Ядаж би хувьдаа сайн байя гэдэг өнцгөөс харах ёстой гэдгийг ойлголоо. Би хими, биологийн хичээлд дуртай. Геохимич болж магадгүй. Монгол бол залуусын орон гэдэг дээ. Нийт хүн амын дийлэнх нь залуучууд байгаа нь гоё санагддаг. Хэрэв бид хичээж чадвал одоо байгаагаас илүү гоё нийгэм бүрэлдэх боломжтой байх. 

Бид геополитикийн хувьд шинэ “том тоглогч” болох уу?
СУРВАЛЖИЛГА | Урт цагааны урд хэсгийг чимсэн цэмцгэр “6-р байр”-аас үлгэр жишээ авах нь
Сэрэмжлүүлэг: Дөрвөн настай хүү угаалгын машины хатаагчид орж гацжээ
ТАНИЛЦ | Монгол Улсын иргэний андгай
Өмнөд Солонгос улс К-поп од болохыг хүсдэг залуучуудад зориулан шинэ виз гаргана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
 Дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгааллаа
Цаг үе
Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?