HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Дэлхийн хамгийн ховор цусны төрөл болох “Алтан цус”-ыг лабораторид ургуулах эрэл

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 11 сарын 20

Дэлхий дээр 6 сая хүн тутмын ердөө нэг нь “Rh null” буюу дэлхийн хамгийн ховор цусны бүлэгтэй байдаг. Дэлхийд одоогоор энэ төрлийн цустай 50 орчим хүн л бүртгэгджээ. Хэрэв тэд осолд орж, цус сэлбэх шаардлага гарвал бараг л боломжгүй. Иймээс тэднийг урьдчилан өөрийн цусыг хөлдөөн хадгалахыг зөвлөдөг. Гэсэн ч энэ цусны ховор байдал нь эмнэлгийн болон судалгааны ертөнцөд үнэ цэнэтэй “алт” болжээ. Учир нь Rh null цус нь олон төрлийн цусны бүлэгтэй хүмүүст нийцдэг бөгөөд “бүх нийтийн цус” бүтээх түлхүүр байж болох юм.

Хүний цусны бүлгийг улаан эсийн гадаргуу дээр байдаг антиген хэмээх уураг, эсвэл нүүрс усны бүтэц тодорхойлдог. Эдгээр антигенүүд нь дархлааны системд танигддаг тул тохирохгүй бүлгийн цус авбал бие махбод түүнийг “дайсан” гэж үзэж халддаг.

“Хэрэв та өөр антигентэй цус авбал, таны дархлаа тэр эсрэг биет үүсгэж цусыг довтлоно. Дахин ийм цус авбал амь насанд аюултай” гэж Бристолын их сургуулийн эсийн биологийн профессор Эш Той тайлбарлав.

Одоогийн байдлаар 47 цусны бүлгийн систем, 366 төрлийн антиген тодорхойлогдсон. Тиймээс O сөрөг бүлгийн хүн ч бусад антигенээс үүдэн дархлааны урвал үзүүлэх магадлалтай. Rh null цустай хүмүүсийн улаан эс нь бүх 50 төрлийн Rh антигенийг огт агуулдаггүй. Ийм учраас тэд бусдаас цус авч чаддаггүй ч, харин Rh null цус бусад бүх Rh төрлийн хүмүүст тохирдог. O бүлгийн Rh null цус нь бараг бүх хүнд нийцдэг тул “алтан цус” гэж нэрлэдэг. Онцгой нөхцөлд, өвчтөний бүлгийг тодорхойлох боломжгүй үед энэ төрлийн цусыг аюул багатайгаар хэрэглэх боломжтой гэж эрдэмтэд үздэг.

Rh null цус нь RHAG хэмээх уурагт үүссэн генийн мутациас шалтгаалдаг. Энэ уураг улаан эсийн бүтцэд чухал үүрэгтэй бөгөөд мутаци нь уургийн хэлбэрийг өөрчилж, бусад Rh антигений илрэлтийг зогсоодог.

2018 онд профессор Той болон Бристолын их сургуулийн хамт олон лабораторид Rh null цус амжилттай хиймлээр бий болгожээ. Тэд Crispr-Cas9 хэмээх генийн засварын технологийг ашиглан ABO, Rh, Kell, Duffy, GPB зэрэг таван бүлгийн антигенийг устгасан байна. “Эдгээр тавыг устгаснаар, бүх нийтийн нийцтэй цусны эс үүсгэх боломжтой болсон,” гэж Той тайлбарлав.

Энэ нь Rh null болон ховор “Бомбей” бүлгийн хүмүүст хүртэл тохирох байв. Гэвч генийн өөрчлөлттэй эсийг эмнэлгийн хэрэглээнд оруулах нь олон оронд хатуу зохицуулалттай тул бодит хэрэглээнд хүрэхэд олон жил шаардагдана.

Одоогийн байдлаар Той “Scarlet Therapeutics” компанитай хамтран ховор бүлгийн доноруудаас, тэр дундаа Rh null цустай хүмүүсээс цус цуглуулж, түүнийгээ лабораторид өсгөх судалгаа хийж байна. Эдгээр эсүүдийг ашиглан хиймэл улаан эсийн “банк” бий болгож, онцгой тохиолдолд хэрэглэх боломжийг зорьж байна. Мөн АНУ-ын Милуокки хотын Versiti цусны судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Грегори Деномм 2021 онд Rh null цусыг хүний үүдэл эсээс үүсгэх туршилт амжилттай хийжээ. Гэвч лабораторид ургуулсан цусыг бодит хэрэглээнд хүргэх нь учир дутагдалтай хэвээр байгаа юм.

Хүний биед улаан эсүүд ясны чөмгөнд нарийн дохиогоор боловсордог бол лабораторид энэ процессыг дуурайлгах тун хэцүү. “Rh null эсвэл бусад ‘null’ төрлийн цус хийхэд эсийн өсөлт, боловсролт алдагдах эрсдэлтэй” гэж доктор Деномм хэлэв. Заримдаа эсийн бүрхүүл тогтворгүй болж, улаан эс үүсэх үйл явц тасалддаг.

Одоогоор профессор Той “RESTORE” нэртэй дэлхийн анхны клиник туршилтыг удирдаж байна. Энэ нь донорын үүдэл эсээс лабораторид ургуулсан улаан эсийг эрүүл хүмүүст сэлбэх аюулгүй байдлыг шалгаж буй судалгаа юм. Одоогоор хүний гараас шууд цус авах нь илүү хурдан, хямд тусах тухай судлаачид зөвлөж байна. 

“Алтан цом”-ын төлөөх барилдаанд Ховд аймаг хоёр дахь ялалтаа авлаа
ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Дарьганга хуримын ёсон
АРВАНХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ
Яагаад өртэй юм шиг Б.Чойжилсүрэнг эрчим хүчний сайд болгодог юм бэ, өөр “хүн” алга уу
Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
18 ХОНОГ
HUMANZ
GenZ ажиглагч | 78 гишүүн хамжиж өргөн барьсан ч тамхи зардаг томчуудад “ЖУЛДСАН ХУУЛЬ”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?