HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
GenZ АЖИГЛАГЧ

GenZ АЖИГЛАГЧ | Хотын даргын задалсан нууц 

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 06 сарын 03

Дөч гаран метрийн гүн уурхайн цооногт гурван настай хүүхэд унаад 59:46 цаг болж, аварч амжаагүй байтал амьсгал хурааж, шар канестартай онцгойгийн алба хаагчид тасралтгүй 55:19 цаг ажиллаж цогцсыг гаргав. Зүрх сэтгэл нь шимширдэг хүн бүрийн цээж хөндүүр оргиж, цахим ертөнц тэр чигтээ гашуудаад долоо хоног ч өнгөрөөгүй байна. Хэн ч хариуцлага хүлээгээгүй, хэн ч хариуцлагын тухай сөхөөгүй. Харин араас ньдахиад хэдэн ч хүүхэд үхлээ гэнэв дээ…

Хүүхдийн баяраар баясал мэдрэх нь өөрөө гэм мэт нэг л бүүдгэр өдөр байлаа. Гадаа ч тэр, сэтгэлд ч бас. Нийгмийн сэтгэл зүй хямраад, хар мэдээгээр бөмбөгдүүлээд, төрийн дарга нарын арьсаа өмөөрсөн ярианаас ой гутна. Уг нь бөөндөө нэгдээд төрөөс “хариуцлага” нэхмээр юм. Атал тал талд орилж, уйлж, загнаж, хэрэлдэж, талцаж харагдана. Өнөөдөр ч сошиал оролтгүй юм байна даа гэж бодоод интернетээ унтраахын наана шинэ хотын даргын “нууцыг” санаандгүй сонсчихлоо. Нийслэлээс хүүхдийн баяраар Сүхбаатарын талбайд “Хаки” арга хэмжээг зохион байгуулжээ. Үүнд шинэ хотын дарга оролцсон юм байна. Хүүхдүүдийн өмнө, хүүхдийн баяраар хотын дарга нэгэн шийдвэрээ танилцуулжээ. Тэрбээр, “Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөрөө нэгэн нууцыг та бүхэнд задалъя гэж бодож байна. 2026 онд хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Хүүхдийн зуслангийн хөгжлийн төлөө гар бие оролцсон үе үеийн бүх хүмүүст талархал илэрхийлж баяр хүргэе. Улс хүүхдүүдэд зориулж хамгийн сүүлд 48 жилийн өмнө нэг зуслан байгуулсан байдаг. Тэр ямар нэртэй зуслан билээ. Найрамдал олон улсын хүүхдийн зуслан, тийм ээ. Тэгэхээр нийслэлийн ах эгч нар нь та хэддээ, нийслэлийн бүх хүүхэд багачууддаа зориулаад нэг дор 1000 хүүхэд авах хүчин чадалтай, дөрвөн улирлын хүүхдийн зусланг энэ жил эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулах гэж байгаагаа дуулгахад таатай байна. Энэ зусланд та хэд маань ирж, олон найз нөхөдтэй болж, өөрсдийгөө хөгжүүлж, амьдралынхаа олон сайхан дурсамжийг бүтээнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Хотын даргын хувьд ах нь байнга хүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө, хүүхдийн хөгжлийн төлөө олон үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлье” гэжээ. 

Миний хувьд багадаа зусланд амарч үзээгүй. Манай гэр бүлд намайг зуслан явж амраах мөнгө байгаагүй. Долоо хоногийн 250 мянган төгрөг байсныг санаж байна. Манай гудамжнаас нэг охин зуслан явах гээд, нийлж тоглодог хэдээ хамт явахыг уриалж, бид аав ээжээсээ хэчнээн гуйсан нэг нь ч явж чадаагүй. Энэ бол бодит байдал. Хамаатны олон дүү нар бий. Зусланд явлаа, яваад ирлээ гэж сураг дуулдаагүй. Зусланд хүүхдүүдээ амраах нь бараг л тансаг хэрэглээ шахуу цаг үе юмуу даа. Аргагүй шүү дээ. Манай нийгмийн ахуйн амжиргаа өдөр ирэх тусам дордож буй. Хонины элэг 7000 төгрөг болж нэмэгдсэнд бухимдах иргэд цөөнгүй байх бөгөөд, худалдагч руу уур цухлаа шидэж байгааг аль ч махны захын дайвар бүтээгдэхүүний лангуунаас харж болно. 

Хотын даргын хүүхдүүдэд дэлгэсэн нууцыг сонсоод хэсэг бодлоо л доо. Монгол хүүхдүүд зуслангаар дутсан уу. Бүтээн байгуулалтын талаас эрэмбэлж харвал цэцэрлэг, сургууль, эмнэлэг, тоглоомын талбай, аюулгүй гудамж зэргийн араас зуслан баймаар. Хүүхдийн баяр болохоор энэ шийдвэр гарсан юм байх даа. Эсвэл нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөнд байсан ажил юм болов уу. Байршил, ТЭЗҮ нь бэлэн болохоор л 2028 онд нээнэ гэж хэлсэн байлгүй дээ. Пөөхх, 1000 ор захиалахаас эхлээд нүсэр ажил болох нь ээ. Гэхдээ яагаад заавал зуслан юм бол. Хүүхдийн зуслан үүсэж хөгжсөий 100 жилийг тохиолдуулан 1000 ортой зуслан барьж байгаа бол эрүүл мэндийн салбар үүссэний 100 жилийн ой өнгөрсөн жил болоход нь 1000 ортой эмнэлэг барих байсан уу. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт зуслан барих гэж байсан юм болов уу. Мэдэх юм алга даа. Ямартай ч шинэ хотын даргын анхны шийдвэр асуудлын дарааллыг эвдсэн, гашуудалтай үйл явдлын араас мэдрэмжгүй л үйлдэл санагдлаа. 

Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Хүүхдийн зуслан-Хөгжил 100” олон улсын онол, практикийн хурал сар гарангийн өмнө /2026.04.24/ болжээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нээж байв. Хурал дээр 2025 онд улсын хэмжээнд 56 зуслан ажиллаж, 91 мянга гаруй хүүхэд амарсан нь нийт хүүхдүүдийн 10 орчим хувь нь. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 60 га талбайд нэг ээлждээ 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ цогцолбор “Найрамдал-2” төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна гэж ярьсан байх юм. Гэтэл ганцхан сарын дараа хотын дарга болоод долоо хоноогүй намын залуу нь энэ яриаг “нууц” гэж нэрлээд сүржин даржин “задалж” байх юм. Эрх барих намын хоёр дарга нэг бүтээн байгуулалт яриад байна уу, эсвэл тус тусдаа 1000 хүүхдийн зуслан барих гээд байна уу. Хотын дарга Б.Пүрэвдагва энэ жил бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж сонгуулийн жил ашиглалтад оруулна гээд хэлчихлээ. Т.Аубакир сайд бүтээн байгуулалт эхэлсэн гээд хэлчихсэн. Тэгэхээр 2000 хүүхэд зэрэг амрах зуслантай боллоо гэсэн үг үү. 

Эрүүл ухаанаар бодъё л доо. Хүүхдүүд хамгийн их очдог газрууд юу вэ. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, тоглоомын талбай. Хэрэв нийслэл хүүхэд рүү чиглэсэн бүтээн байгуулалт хиймээр байгаа бол хамгийн түгээмэл асуудлаас эхэлж шийдэх нь зүйн хэрэг. Атал ханиадтай, нус нулимстайгаа холилдсон дархлаагүй хүүхдэдээ унадаг дугуй өгөх шиг үйлдэл хийж цаг хугацаа алдаж буй нь хайран. Гурван сарын дараа гадаа хүйтэрч, бид галаа түлнэ. Улаанбаатарын утаа хүүхэд бүрийн уушгийг нэвт цоолон хордуулж, эмнэлгийн коридороор зулна. Зарим нь хатгалгаа болж амьсгал хураадаг. Гэтэл бидэнд нэг ширхэг хүүхдийн уушгийн эмнэлэг бий билүү. Хүүхдүүдээ агаарт гаргах нэг байгууламж байдаг билүү. Хүүхдүүд зусланд орох насандаа хүрэлгүй аюул ослоор эндэж байхад нийслэл, засаг хоёр зуслан барьж буй нь эмгэнэлтэй еэ. Насанд хүрэгчид нь хянадаггүй, богино ой санамжтай, дуулианаас дуулианы хооронд сатаардаг нийгмийн төр ингэж ажиллахгүй гээд ч яахав дээ. Гэхдээ зусланд амрах нь битгий хэл цэцэрлэгт явж амжилгүй үхэж байгаа хүүхдүүдийг харах НҮД хуучин хэдэд нь биш юм гэхэд залуу улс төрчдөд алга уу.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудсаар цацагдсан мэдээллийн дараа олон нийтийн сүлжээнд иргэд өөрсдийн байр сууриа илэрхийлж эхлэв.

NegGen | Хонины гэдэс чанасан хөдөөгийн айл хамгийн чинээлэг нь
“Байгалийн ухааны олон зорилтот лаборатори”-ийн кабинетийг хүлээн авлаа
Хүндийн өргөлтийн тамирчин Ө.Цэнгүүн өсвөрийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо
Үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна
Хөхүүл эхийн хөхний толгой хагарах шалтгаанууд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?